Sunday, February 27, 2011

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!


Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай


Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...


Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...


Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...


Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...


Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...


Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм


Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...


Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина


Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...


Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Friday, January 14, 2011

ОНИГОО

-Чиний шүлэгт зүйрлэл дутаад байна гэж Цэрэнжамц гуай шавь найрагчийнхаа шүлгийг уншаад зөвлөгөө өгчээ. Маргааш нь,
-Биеэ үнэлэгч бүсгүй минь чи интернэт юм даа гэж шавь нь уншив.
-Дурак минь биеэ үнэлэгч интернэт хоёр юугаараа адилхан юм? гэж уурлав.
-Багш аа, тэр хоёр чинь хоёулаа аймаар олон үйлчлүүлэгчтэй ш дээ гэжээ.

Килограмм цагаан будаа хэдэн ширхэг бол?

Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.

Галт тэрэг хөдөлсөн чинь араас нь нэг галзуу залуу гараа зангаад гүйгээд байх юм гэнэ. Дарга хөөрхийг маш их өрөвдөв. Галт тэргээ зогсоох тушаал өгөөд,
-Иш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу? гэж асуув. Галзуу маш ууртай,
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу? гэжээ.

АМЬДРАЛЫН ТЕОРЕМ

Бүгдийг мэдээд байдаг харин машинаа нь ажиллуулж чадахгүй байвал үүнийг онол гэдэг. Харин машин нь ажиллаад байдаг яагаад ажиллуулаад байгаагаа мэдэхгүй бол түүнийг практик гэдэг.
Үүнээс үүдээд хийх дүгнэлт:
Юу ч мэдэхгүй, машин нь ч ажиллахгүй байвал үүнийг онол практикийн нэгдэл гэнэ.

Миний багын ярианаас

Намайг бага байхад ээж бид хоёрын хооронд ийм л яриа болдог байж дээ. /Гэж байвал яах вэ, хэ хэ/

-Ээж ээ, манай цэцэрлэгт өнөөдөр томууны вакцин тарьсан.
-Өө тийм үү. Миний хүү уйлаагүй биз?
-Уйлаагүй ээ. Сувилагч, эмч, багш гурвуулаа нийлээд намайг хөөгөөд гүйцээгүй юм чинь.


Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэж байлаа.
-Ээж ээ, би танд нэг юм хэлэх гээд.
-Хоолоо идэж байхдаа битгий ярьж бай гэж чамд хэд хэлэх вэ? Аан!
Ээж зандарсан тул хүү чимээгүй болж, хоолоо идэцгээлээ. Хооллож дууслаа. Тэгтэл ээж хэлж байна.
-За хоолоо идээд дуусчихлаа. Түрүүний хэлэх гээд байсан юмаа хэл хэл.
-Ээж ээ та жижиг өрөөнд аавын цамцан дээр залгаатай индүүгээ мартчихсан байна лээ.

-Миний хүү яваад, махны худалдагчид ямааны хөл байна уу, хараад ир.
-За ээж ээ.
Цагийн дараа хүү буцаж ирэв.
-Чи чинь юугаа хийгээд алга болчихов оо? Ямааны хөл байна уу, тэгээд?
-Ээж ээ, би махны худалдагчийн хөлийг харж чадсангүй ээ. Зөндөө хүлээлээ, тэр чинь ерөөсөө гутлаа тайлсангүй.

А. Амарсайхан

Wednesday, December 1, 2010

Би явлаа

Yйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг. Газрын хатуу, тэнгэрийн хол ч яамай. Харин ч хатуу тулдаа хамаг амьтны зовлонг дааж, хол тулдаа л хүн бүрийн гарт өртчихөлгүй тогтож байдаг бизээ. Yүнээс илүү сайхан ертөнцийг төсөөлж болно, бүтээж болохгүй. Чаддаг юм бол тэр матераа өгчих, төгс ертөнц бүтээгээд өгье. Байдаг юм бол тэр эзэн тэнгэрээ дуудчих, гэрээгээ дахин шинэчилье.
Гавлын яс тэвэрсэн Гамлет. Тэнэг хун тайжуудын нэг. Орших уу? Эс орших уу? Шал тэнэг асуулт. Орших-эс орших сүлэлдэн байж орчлон өрөмтөн тогтсон юм. Гэрэлгүй газар сүүдэр тусахыг хаана харсан юм, зайлуул.
Индэр дэрэлсэн илтгэгч. Хөгжил дэвшилд тархи нь эргэсэн эр. Нүүх үү? үлдэх үү? Бүр тэнэг асуулт. Нүглээ үүрээд хаа ч очсон там. Мунхагийн харанхуйд зул асаачихвал энд ч гэсэн диваажин. Сэтгэл нь ханаагүй хүн жаргасан гэж хэзээ сонссон юм, хөөрхий.
Амьдралын ая тух хайсан хүн атомыг задалж, генийг уншсан. Эрх чөлөөг хүссэн олон хаанаа халж, хамжлагыг өндийлгөсөн. Өөр өөрийн үнэнтэй соёлыг баллуурдаж, иргэншил гэдэг ганцхан саравчинд итгэдэг болсон. Хүн бүрийг хүндэлж ардчилал гэдэг лоозон хадсан. Гоё юмаа.
Ширхэг ч холестрингүй, амин дэмээр бүтсэн хоол идэж, халдах халдахгүй өвчний вакцин тариулсан ч хүний зовлон нимгэрсэнгүй. Өөрийнх нь өмнөөс бүхнийг хийдэг машин бүтээн, гамгүй эдэлсэн эрхтнээ шинээр сольдог боллоо ч сэтгэлийн шаналгаа нь арилсангүй. Хог юмаа.
Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд уйлж суухад минь Будда надтай таарсан. XXI зууны сак progressboy учраа мэдэхгүй, нусаа татахад "өөрөө өөртөө зул бол" гэдэг энгийн нэг мессеж өгсөн. Өнөөг хүртэл "ном бол ертөнцийг харах цонх" хэмээн хүний нүдээр орчлонг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.
Одоо надад бусдын бэлэн теором, хүний хуучин үнэн хэрэггүй. Соёл иргэншил цогцсыг минь хучивч оюун санааг минь дарж чадахгүй. Американ бургер гэдэс дүүргэвч сэтгэл цатгахгүй. Академичийн хямсгар царай ой гутааж, сүржин сүжигтэн шооч занг минь хөгжөөхөөс хэтрэхгүй. Хэн нэгэнд энэ бүхэн ихэрхэл, цэцэрхэл шиг санагдаж болно. Харин надад бол залбирал.
Будда намайг яруухан, даруухан амьдралын аянд урьсан. Би явлаа. Баяртай.

Д.Батбаяр

Monday, November 1, 2010

Psion Teklogix

P|S|I|O|N TEKLOGIX ГАР КОМПЬЮТЕР

Мэдээллийн технологийн 21-р зуунд ямарваа мэдээллийг хаанаас ч шуурхай хурдан хүлээж авах утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй түрэн орж ирж байна. Энэ нь менежерүүд болон бизнес хэрэглэгчдийн хувьд олон төрлийн технологи боломжуудыг агуулсан гар компьютерыг ажлын гол багаж зэвсгээ болгоход хүргэж байна. Одоогийн байдлаар 4 сая гаруй хүн 750000 гаруй ажлын талбарт P|S|I|O|N.TEKLOGIX компаний сүүлийн үеийн мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан холбогдож байна. Гар компьютер нь дотроо 7530, 7535, Workabout Pro, Neo гэх мэт олон төрөл байна. P|S|I|O|N.TEKLOGIX Гар компьютерын давуу тал нь эрс тэс уур амьсгалд ажиллахад зориулсан, доргио, уналтад тэсвэртэй олон төрлийн программ техникийн шийдлүүдээр өвч тоноглосон байдаг. Агуулах, борлуулалт, Уул Уурхай, Үйлдвэрлэл, Шуудан холбооны үйлчилгээ гээд төрөл бүрийн салбарт зориулсан холбоо харилцааны өргөн шийдэлтэй. Өөртөө баркод уншигч, сканер, зургийн аппарат, RFID радио долгионы мэдрэгч, богино долгионы станц зэргийг агуулсан мэдрэгчтэй дэлгэцтэй гарын үсэг, тэмдэглэгээ таних технологи суулгаж өгсөн байдаг.

P|S|I|O|N.TEKLOGIX ГАР КОМПЬЮТЕРЫГ АШИГЛАСНААР:

  • Бараа материалын захиалга, урсгалыг зохицуулах

  • Бүтээмжийг сайжруулж зардалыг багасгана.

  • Бараа бүтээгдэхүүний мэдээллийг түргэн шуурхай цуглуулах

  • Баркодыг скандах, хэвлэх, мэдээллийн сан байгуулах

  • Ажилтнуудтай байнга холбогдох

  • Өгөгдлүүдийг оруулах бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх

  • Харилцагчийн үйлчилгээг сайжруулах

  • Ажилтнуудын суралцах, ажилдаа дадлагжих хугацааг багасгах

  • Ачаа тээврийн байрлал, чиглэлийг тодорхойлж, сул зогсолт болон хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа гарах явдлыг багасгана.

Psion Teklogix гар компьютер нь хэрэглэх нөхцөл, үзүүлэлтээсээ шалтшаалж дараахь хэдэн төрөл байдаг.

7530 нь хамгийн эрс тэс нөхцөлд ажиллахад зориулсан, Жишээлбэл: Хүйтэн нөхцөлд, Онгоцны буудал, Чингэлэг хадгалах талбай гэх мэт. IP67, -30 +60 хэмд ажиллах боломжтой, Цэнхэр шүд, WiFi, Дотроо халаагчтай, цантай нөхцөлд ажиллана.

-30 +60 хэмд ажиллах боломжтой бат бөх машины суурин компьютер. 10-90 вольтын хүчдэлд ажиллана

Дэлгүүр, агуулах, түгээлтийн сувгуудад нэгдсэн мэдээлэл оруулах, дамжуулахад зориулсан. IP65, Цэнхэр шүд, WiFi, Сканер, Зай нь удаан хугацаанд ажиллана

Дэлгүүрийн түгээлт, хүргэлт, орд газрын үйлчилгээнд зориулсан гар утасны жижиг программууд дээр саадгүй ажиллах зориулалттай. IP65, Утасгүй холболт, Сайжруулсан сканер, Зургийн аппарат, 3.7” инч LCD дэлгэц, GPS Газрын зургийн мэдээллийн сан.

Уул уурхай, жижиглэн худалдаа, жижиг үйлдвэрлэлийн гар компьютерын хэрэгцээнд зориулсан. IP54, Цэнхэр шүд, WiFi, Сайжруулсан сканер, 2.7” инч LCD дэлгэц.

PSION teklogix принтерүүд

P|S|I|O|N.TEKLOGIX компанид хэрэглэгчдэд хэрэгцээтэй маш олон загварын принтерүүд байдаг. Принтерүүд нь таны хэвлэх бизнесийн хэрэгцээг бүрэн хангах болно. Брэндүүд Zebra, Imaje, Printrek, Extech Instruments, Oneil гэх мэт принтерүүдтэй утасгүй сүлжээ, Bluetooth, USB cable гэх мэт төрөл бүрээр холбогдон хэвлэх болмжтой байдаг.

PTX-MLP 3030/3040

Эрс тэс уур амьсгалд зориулсан олон программаас хэвлэх боломжтой. Хүссэн газараа хурдан хугацаанд хаяг хэвлэнэ.

PRINTABOUT Mobile

PRINTABOUT принтер нь 3” and 4” инчийн захиалга, инвойс, тасалбар хэвлэх боломжтой. Явуулын худалдаа хийх, олон нийтийн газрын үйлчилгээнд ашиглахад тохиромжтой. Утсаар холбогдох эсвэл Bluetooth, Wi-Fi холбогдох гэсэн сонголтуудтай