Sunday, May 23, 2010

Smile shutter campaign
(Sony Инээмсэглэл мэдрэгч функцтэй зургийн аппарат сурталчлах аян)

Номин Электроникс ХХК-нд ажиллаж байхдаа хийж бүтээлцсэн зүйлийн нэг нь Smile shutter campaign юм. Энэхүү үйл ажиллагаа 2008 оны 6-р сард эхэлж 2008 оны 12 сар хүртэл үргэлжилсэн томоохон урамшуулалт худалдаа байсан юм. Номин Электроникс, Наран Электроникс, SONY компаниудын хамтран зохион байгуулсан хамтын үйл ажиллагаа.
Урамшуулалтай худалдааны үеэрх Poster, зурагнууд



































































Цаг төр сэтгүүлд үүнтэй холбогдуулж нийтлүүлж байсан нийтлэл


Sony Инээмсэглэл мэдрэгч функцтэй зургийн аппарат

Дэлхийн зах зээлд дижитал аппарат үйлдвэрлэгч компаниуд өндөр нягтрал шинэ технологи, хямд үнээр өрссөлдөж маш олон төрлийн аппарат үйлдвэрлэж байна. Сүүлийн үед гарч байгаа шинэ технологуудаас дурдвал дүрс тогтворжуулагч IS, нүүр тодруулагч Face detection, инээмсэглэл тодорсон зураг Smile shutter юм. Эдгээрээс дүрс тогтворжуулагч IS, нүүр тодруулагч Face detection функцууд Canon, Nikon, Sony, Samsung Panasonic брэндийн сүүлийн үеийн дижитал аппаратад стандартаар байдаг бөгөөд Smile shutter функц зөвхөн сүүлийн үеийн Sony брэндийн дижитал аппаратанд байдаг. Эдгээрээс дүрс тогтворжуулагч, нүүр тодруулагч функцыг товчхон үзэж, онцолж Smile shutter функцын талаар илүү дэлгэрэнгүй бичлээ.
Дүрс тогтворжуулагч функц Image stabilization
Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний бүдгэрэлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчины гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг технологи юм.
Нүүр тодруулах функц Face detection
Тухайн зурганд орж байгаа 8 хүртэл хүний нүүрийг мэдэрч тухайн хүний нүүрний хэсгийн арьсны өнгө гэрэл сүүдэрийг бодитой сайжруулан гаргадаг шинэ технологи юм. Гэр бүлээрээ зураг авахуулах, баяр ёслолын зураг авахад энэ горимыг ажилуулан зураг авбал таны авсан зураг хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор харуулна.
Smile shutter

Sony фирмийн хүний инээмсэглэлийг таньж зураг авдаг дижитал аппаратууд бусад фирмийнхээс илүү ухаалаг функцтэй болсон. Эхлээд нүдний улааныг автоматаар арилгадаг, хүний нүүр царайг таньж автоматаар фокусаа тохируулдаг, дүрсээ тогтворжуулдаг болж хөгжсөн, одоо хүний инээмсэглэл сэтгэл хөдлөлийг мэдэрдэг боллоо. Энэхүү инээмсэглэсэн зураг авах функцийн тусламжтайгаар хүмүүс зураг авахуулахад хялбар болж яг инээмсэглэх агшинд зургийн аппарат автоматаар зураг авч тухайн зураг үргэлж инээмсэглэл дүүрэн байх боломжтой боллоо. Урьд нь зураг авахдаа “инээмсэглээрэй, анхаар, дарлаа” гээд олон дахин авдаг байсан бол Sony фирмийн шинээр худалдаанд гарсан дижитал аппараттай байхад зөвхөн “инээгээрэй” гээд зураг авахад хангаллтай. Sony фирмийн DSC-T70, DSC-T2 DSC-T200, DSC-T300 болон DSC W120, DSC W-130, DSC W150, DSC W170 загварын шинэ зургийн аппаратууд хүний инээмсэглэлийг мэдэрдэг бөгөөд аппаратны камер руу харан инээмсэглэхэд автоматаар зураг авна. Гэхдээ энэ функцыг зөвхөн ажилуулсан тохиолдолд инээмсэглэл дүүрэн зураг авна. Smile Shutter хэмээн нэрлэж буй энэхүү функц нь хүний ам болон нүдний хөдөлгөөнийг мэдэрч ажиллах бөгөөд шүдээ гарган инээмсэглэх үед илүү мэдрэмтгий ажилладаг. 8 хүртэл хүний инээмсэглэлийн мэдэрдэг бөгөөд дараа дараалан инээмсэглэл дүүрэн олон зураг авах чадвартай. Дээрх загварын дижитал аппаратууд Sony фирмийн монгол дахь албан ёсны дистрбьютор Номин Электроникс компанийн салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна. Номин дэлгүүрүүдэд бусдаас үнийн хувьд харьцангуй хямд, сонголт хийх олон загваруудтай зарагдаж байна. Дижитал зургийн аппарат худалдаж авахаар төлөвлөж байгаа бол 2008 оны дижитал аппаратны технологын дэвшил инээмсэглэл мэдрэгчтэй сүүлийн үеийн бүх ололтыг шингээсэн SONY дижитал аппарат авахыг зөвлөе.


А.Батбаян

Friday, May 21, 2010

LCD

Нимгэн гоёмсог LCD телевизорууд нь эрчим хүч бага хэрэглэдэг, нимгэхэн авсаархан, интерер дизайны сайн шийдэл болдог зэргээрээ орчин үеийн хэрэглээ, болж байна. LCD телевизориын технологи LCD (Liquid Crystal Display буюу Шингэн Талст Дэлгэц) хавтан, хамтад нь наасан, нэвт харагддаг 2 давхар материалаас бүрддэг. Нэг давхарга нь шингэн талстыг тогтоож байдаг полимер нэртэй тусгай бодисоор бүрэгдсэн байдаг. Талст дундуур гүйдэл дамжиж дүрс үүсгэх гэрлийг дамжуулах эсвэл тогтоож барьдаг. LCD дэлгэцийн талст нь өөрөө гэрэл үүсгэдэггүй тул үүссэн дүрсийг дэлгэцэн дээр харагдуулахын тулд гэрлийн эх үүсвэрийг ашигладаг.

LCD зурагтын давуу талууд:
1.Дүрс үүсгэх цэгнүүд нь шаталт байдаггүй
2.Дэлгэц нь халалт багатай
3.Байршил голохгүй сайн гардаг
4.Дүрс нь тод байдаг
5.Илүү хөнгөхөн байдаг
6.Дэлгэцэн дээр дүрс тогтохгүй
7.Консол бүхий (PSP, WII) тоглоом тоглоом тоглоход илүү тохиромжтой

LCD зурагтын сул талууд:
1.Хөдөлгөөнт дүрсийг бага зэрэг сарниулдаг
2.Контрастын харьцаа бага байдаг
3.Бусад технологиос илүү үнэтэй байдаг
4.Дэлгэц нь гэмтэх магадлал ихтэй
5.Өнгөний нарийвчлал бага

LCD зурагтны технологиуд

Contrast-ын харьцаа

Монголчилбол гэрэл сүүдрийн харьцаа эсвэл хар цагаан өнгөний харьцаа гэж ойлгож болно. Хар өнгө нь илүү бодит болох тусам бусад өнгийг тодруулж өгдөг. Энэ нь 30,000:1 гэх мэт тоогоор илэрхийлэгддэг. Тоо нь их байх тусам сайн ба үнэ нь өсдөг.

SRS Trusurround TX
Дээрх 2 технологийн зурагтанд дууны энэхүү гаралт байгаа. Өөрөөр хэлбэл маш зурагтанд суурилагдсан жижиг чанга яригчууд нь орчинд дууг жигд, цэвэр тархааж өгөх чадвартай гэсэн үг.

HDMI Оролт
HDMI (High-Definition Multimedia Interface) хэмээх нэртэй энэхүү ганц каблиар дуу, дүрс хоёулаа чанараа алдахгүй зэрэг дамжих бөгөөд хоёр дижитал төхөөрөмжийн хоорондох сигналыг удирддаг. Хэрэв холбосон гэрийн театр нь телевизортой адилхан HDMI Control функцтэй бол алсын удирдлагын нэг л товчлуураар гэрийн театр болон телевизорыг хамтад нь асааж болох бөгөөд ажиллуулж болно. Бараг бүх LCD, Plasma зурагтнууд ийм оролттой ба дижитал болон видео камернаас ийм оролтоор дамжуулан чанартай материалуудаа хадгалан авч үлдэж болдог. Энэ нь зардал хэмнэхээс гадна бидний хэрэглээг улам энгийн болгож цөөн залгуур, утас ашиглахаар болгож байгаа юм.

DNIe

DNIe /Digital Natural Image Engine/ буюу Дижитал Бодит Дүрс үүсгэх төхөөрөмж нэртэй технологи. Энэ нь ямар ч эх үүсвэрээс орж ирэх дүрсний сигналыг дижитал төхөөрөмжөөр сайжруулж гаргадаг.

Wide Viewing Angle
Урьдны бидний хэрэглэдэг зурагтнуудыг хажуу талаас нь харахад гэрэл ойгоод сайн тод харагддаггүй сул талтай байсан. LCD, Plasma зурагтнуудын хувьд тийм зүйлийг алга болгож чадсан юм. Та 178 градусын өнцгөөс зурагтыг харсан дүрсийг нь урьдаас нь харж байгаа юм шиг л тод сайн харах болно.

Дэлгэц хуваах(PIP)
PIP–нь Picture in Picture буюу дэлгэцэн дотор дэлгэц гэсэн утгатай дэлгэц хуваах хэлбэр бөгөөд энэ нь дотроо жирийн PIP болон 2 Tuner PIP гэж 2 янз байна. Жирийн PIP-нь дэлгэцийг хуваана гэхдээ телевизийн 2 өөр суваг гарч чадахгүй. Нэгээр нь телевизийн суваг гарч байхад нөгөөгөөр нь видео төхөөрөмж холбож гаргах зориулалттай. 2 Tuner PIP-нь 2 өөр суваг гаргах боломжтой. Мөн PAP буюу Picture and Picture гэж байдаг ба дэлгэцийг босоогоор нь 2 хэсэгт хувааж гаргах хэлбэр бий.

Multi Picture гэж бас байх ба энэ нь дэлгэцийг олон хэсэгт хувааж сувгуудыг гаргаад тэндээс сонгож үзэх боломжтой. Хамгийн сүүлд нь Program Index гэсэн хэлбэр нь байна. Энэ нь дэлгэцийг 12 хэсэгт хувааж, голд нь ерөнхий нэг дэлгэц гаргаад тэр хуваагдсан 12 дэлгэцнээс нэгийг сонгож голын дэлгэцэн дээр үзэж болдог хэлбэр юм.

Компьютерын оролт

Дээрх 2 төрлийн зурагтнуудын зарим загварууд нь компьютерын оролттой байдаг. Процессороо залгаад л таны зурагт компьютерын дэлгэц болно.

Картны оролт
Мөн SD, PC, Memory Stick гэх мэт картуудыг шууд уншиж болдог загварууд бий. Дижитал зургийн аппарат эсвэл видео камерныхаа авсан зураг, бичлэгийг шууд картнаас зурагтруугаа хийгээд харах боломжтой юм.

USB холболт
Зарим загварууд мөн USB холболттой байдаг. USB холболтоор дамжиж болох бүх л зүйлсийг хийж болно.

Дэлхий нийтээрээ HD технологиор зурагтыг үздэг болно. Ирэх жилээс эхлээд бүх өөрчлөлт эхлэнэ. Тэгэхээр та ийм технологийг хүлээн авдаг, ийм технологийн зурагттай байхгүй бол цаг үээсээ хоцрогдроно. Мөн бидний мэдэх CRT энгийн зурагтыг дэлхий даяар үйлдвэрлэхээ болж байна

Дэлхийн LCD зурагтны хамгийн том үйлдвэр нь:
1. Samsung(Солонгос)
2. Sony(Япон)
3. LG(Солонгос)
4. Philips(Голланд)
5. Sharp(Япон) бол дэлхийн зах зээлд борлуулалтаараа Samsung 20.8%, Sony 13.2%, LG 11.6%, Sharp 11.6%-г тус тус эзэлж байна.
LCD зурагт сонгохдоо дээрхи зөвлөгөөг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.

А.Батбаян

Friday, February 15, 2008

Интернэтээс хайлт хийх зөвлөмж



Интернэт хэрэглэгчид ихэвчлэн текстэн мэдээлэл хайх, файл (зураг, дуу, программ г.м) хайх, худалдаа хийх, их дээд сургуульд суралцах зорилгоор хайлтын системийг өргөн ашиглаж байна. Интернэт хэрэглэгчдэд цаг нэмнэж оновчтой хайж, хурдан олоход туслах хайлтын оператор коммандуудын талаар товчхон дурдья. Доорхи коммандуудыг ашиглаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.

Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрхи тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.

Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани Итали Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.

Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word “.doc” Excel “.xls” Powerpoint “.ppt” өргөтгөл, Adobe Acrobat Reader “.pdf” гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.

Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдэвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт “.mn” боловсролын сайтуудаас хайх .”edu.mn” “ .edu” гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.

Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын “.edu” өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Майлын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius,1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээлэллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудсанаас авч болно. Дээрхи коммандуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.

Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцууд ашиглаж тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаархи мэдээллийг аваарай.


http://www.allonesearch.com хайлтын систем.

Энэ нь бусад хайлтын үйлчилгээнүүдтэй нэгдсэн томоохон хайлт юм. Та бүхэн хайлт хийхээс гадна Translators хэсгээс нэг хэлнээс нөгөө хэл рүү өгүүлбэрээр орчуулдаг онлайн толь бичгүүд, Academic Research хэсгээс курс, дипломын ажил, Music & MP3 Search Engines хэсгээс төрөл бүрийн дуу хөгжим программ бүхий файлын хайлт хийх боломжтой. Тухайлбал Translators хэсгийн Babel Fish линкний http://babelfish.altavista.com орчуулгын хэсгээс арав гаруй хэлнээс орчуулга хийхээс гадна вэб хуудсаа өөр хэл рүү орчуулах хэрэгсэл байдаг.

Хэрэглэгчдээс үнэлгээ авч буй хайлтын системүүдийн талаархи олон талт мэдээлэл статистик судалгаа http://www.searchenginewatch.com сайтад байдаг. Доорхи хайлтын системийг хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг бөгөөд та ч бас оролдоод үзээрэй.

www.google.com

www.yahoo.com

www.excite.com

www.altavista.com

www.lycos.com

"Цаг төр" сэтгүүлийн Интернэт технологи буланд Интернэтээс хайлт хийх зөвлөмж нийтлэл 2008 оны 1 сарын 14-20-ний дугаар

Friday, December 28, 2007

ТА ДИЖИТАЛ АППАРАТ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА УУ


Дэлхийн зах зээлд өндөр нягтрал шинэ технологи, хямд үнээр дижитал аппарат үйлдвэрдэгч компаниуд өрссөлдөж маш олон төрлийн аппарат үйлдвэрлэж байна.

Фото зураг сонирхогчдод эдгээр дижитал аппаратны алийг нь сонгон хэрэглэх нь тохиромжтой вэ? гэсэн асуудлаар товч мэдээлэл бэлтгэлээ.

Дижитал аппарат авахдаа дараахь үзүүлэлтээр сонгон авах нь зүйтэй.
Эдгээр нь
Дижитал аппаратны ангилал, Пикселийн хэмжээ, Дурангийн чадал, Мемори картны төрөл, зай, нэмэлт боломжууд, шинэ технологи

Дижитал аппаратны ангилал
Дижитал аппаратыг ерөнхийд нь Ултра компакт, Компакт, Мэргэжлийн аппарат гэж ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар товчхон дурдья.

Ултра компакт Ultra compact


Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой мөн бусад төрлийн аппаратнуудаас илүү хөнгөн авч явахад авсаархан гар утастай ойролцоо хэмжээтэй байдаг.

Компакт аппарат Compact


Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой авсаархан үнэ хямдтай хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал аппаратны төрөл юм.





Мэргэжлийн аппарат SLR, SLR like

Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн төвшиний овор хэмжээ ихтэй хэрэглэхэд фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг.

Пикселийн хэмжээ

Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх үзүүлэлтийн нэг нь Пикселийн хэмжээ юм. Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр нь хэмжсэн нягтаршилийн хэмжээний тоог хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог. Жишээлбэл: 2048х1536пикселтэй азураг авбал нийт 3145728 пикселтэй буюу 3,1 Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.

Фото альбомонд зориулж 9х12 см, 10х15 см, 13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл интернэтээр зурагаа явуулах стандард хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мегапиксельтэй байхад хангалттай сайн зураг авч хэрэгцээгээ хангаж чадна.

Авсан зурагаа сонин сэтгүүлд хэвлэх, зар сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель байхад тохиромжтой.

Том хэмжээтэй плакат, самбарт хэрэглэх, фото эвлүүлэг хийх зэрэг авсан зурагаа олон янзын зорилгоор ашиглахад мэргэжлийн төвшинд өндөр нарийвчлалтайгаар авахад 8-21 мегапикселийн үзүүлэлттэй байна.

Дурангийн чадал (Zoom)

Энэ үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж зураг авах боломжтойг тодорхойлно. Энгийн хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин нь өөрөө урагш хойшоо хэд алхаад авах зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол хангалттай үзүүлэлт. Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны амьсгалахад хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм тохиолдолд уг нь зориулалтын хөл дээрээс авах учиртай. Мөн аппарат нь Optical zoom болон Digital zoom гэсэн дангаараа болон хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа бол Digital нь дуранд огт хамаагүй, программын аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу чанартай болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь дурангийн чадалыг тодорхойлно.

Memory card Санах ойн төрөл – авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл хадгалах хэмжээний хувьд гэвэл хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой болно, сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч байгаа тул 1 гига байт -4 гига байт (гигабайт) мемори картанд 20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой болно.

Зай буюу баттерей

















Дижитал аппаратны зай нь дахин цэнэглэгдэх,Стандард зай (Disposable) гэсэн 2 төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой (rechargeable) зай эдийн засгийн хувьд ашигтай хүчин чадал сайтай, олон зураг авахад тохиромжтой байдаг.
Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу зай буюу AA стандартын (Disposable) зай хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратууд ихэнхдээ 4 зай хэрэглэдэг тул аппаратны овор хэмжээ томордог цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай цэнэглэгч 2400 мега ампер буюу үүнээс дээш мега ампертай зай авбал харьцангуй олон зураг авна.

Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан” арилгах, харанхуйд авах чадвартай, гэх мэт олон төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай тохиргоо/горимнууд юм. Эдгээр горимнуудыг зааврын дагуу зөв ашиглаж чадвал онцгой тохиолдолуудад гайхалтай сайхан зураг авах боломж олгодгийг амлая.

.

Шинэ технологи

Image stabilization Дүрс тогтворжуулагч

Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний бүдгэрэлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчины гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг технологи юм.

Face detection Нүүр таних технологи

Тухайн зурганд орж байгаа хүмүүсийн нүүрийг тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг авахуулах, баяр ёслолын зураг авахад энэ горимыг ажилуулж авахад таны авсан зураг хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор харуулж тохируулаггүй авсанаас илүү сайн авна.

Процессор

Дижитал аппарат үйлдвэрэлгч компаниуд өөр өөрийн зураг боловсруулах процессор түүнд суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн үед Sony компани Bionz Canon компани Digic III гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд ийм процессортой аппаратууд нь өмнөх аппаратуудаас сүүлийн үеийн шинэ технолгиудыг бүгдийг багтаасан байдгаараа онцлог юм.

Дээрхи зөвлөгөө хэрэглэгчид хэрхэн дижитал аппарат сонгоход тус болно байх гэж найдаж байна.

"Цаг төр" сэтгүүлийн Хэрэглэгч буланд Дижитал зургийн аппаратын харьцуулалт, ТА ДИЖИТАЛ АППАРАТ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА УУ нийтлэл 2007 оны 12 дугаар сарын 03-09-ний дугаар