Saturday, August 20, 2011

Диктафон

Дуу хураагуур буюу Диктафон

Оюутнууд лекцээ бичих, Гадаад хэл суралцагчид яриагаа сайжруулах, хурлын төлөөлөгчдийн чухал хэрэгтэй илтгэлийг бичиж авах тохиолдолд дуу хураагуур өргөнөөр хэрэглэдэг. Эдгээр хэрэглэгчид чанар сайтай дуу хураагуур хэрэглэхийг эрмэлзэж олон брэндийн диктафон, Медиа тоглуулагчыг ашиглаж байна. Диктафон буюу дуу хураагуур нь мэргэжлийн сэтгүүлч, сурвалжлагчидийн хэрэглээ гэсэн ойлголтоос өргөн хэрэглээний гар утас, MP тоглуулагч, Ipod зэрэгт агуулагдаж хэрэглээ нь өсөн нэмэгдэж байна.

Эдгээр төхөөрөмжүүд нь диктафоныг орлож сайн чанартай бичлэг хийдэг бөгөөд хурдацтайгаар хөгжиж олон янзын бичлэгийн форматаар бичлэгээ хийдэг болсон. Гэхдээ эдгээр төхөөрөмжүүд хөгжихийн хирээр диктафонд тавигдах шаардлага өндөр болж сүүлийн үед Дижитал дуугаа стереогоор бичиж өөртөө 60-300 цагын бичлэг хадгалах боломжтой болсон. Гар утас хэдийгээр сайн чанартай бичлэг хийх боловч өөрийн санах ойн хэмжээгээр бичдэг учраас

ихэнх тохиолдолд 2-20 минутын бичлэг хийх боломжтой байна. 3 дахь үеийн 3 G утаснууд бичлэг чанартай хийж гүйлгэж сонсох зэрэгт илүү тохиромжтой байдаг. Ихэнх гар утас өөрийн санах ой дээр бичлэг хйиж, зураг авж, дуу хураагаад дараагаар нь бичсэн дуу, дүрс, зурагаа нэмэлт карт руугаа хуулдаг. Медиа тоглуулагчидын хувьд бичлэгийн чанарын төвшин янз бүр байх бөгөөд дуу хураагуур, медиа тоглуулагч бичлэг сайн хийхэд микрофон хэрэгтэй.

Медиа тоглуулагчид багтаамжын хэмжээгээр бичих бөгөөд компьютерт файл зөөх зориулалтаар олон дахин холбож ашиглах үед вирустэх, форматлагдах магадал ихэснэ.

Хэрэглэгч зөвхөн бичлэг хийж ашиглах тохиолдолд дуу хураагуур илүү тохиромжтой.

Жишээ болгон Sony брэндийн ижил багтаамжтай диктафон, Mp тоглуулагчыг харьцуулья

Төрөл

Dictaphone - SONY ICD B600

Sony NW-E505 MP-Player

Бүтээгдэхүүний ангилал

Digital voice recorder

Flash player

Багтаамж

512 мб

512 мб

Бичлэг хийх хугацаа

HQ: 61 цаг 10 мин; SP: 163 цаг 10 мин.; LP: 301 цаг 35 мин

132кб/с 8 цаг. 30 мин.

105 кб/с 10 цаг. 40 мин.

66 кб/с 17 цаг. 00 мин.

Зайны ажиллах хугацаа

Battery 2 x battery - AAA type

Rechargeable

Lithium ion

Ажиллах хугацаа

22 цаг

50 цаг

Philips, Olympus, Zoom гэх мэт брэндийн олон арван дуу хураагч байдаг. Сүүлийн үеийн багтаамж сайтай Sony брэндийн дуу хураагурууд бол Sony ICD-UX60 ICD-UX70, Sony ICD-UX80, Sony ICD-B600 юм. Хэрэв та дуу, FM сонсох дуртай бол дуу хураагууртай MP тоглуулагчыг ашиглаж өөрийнхөө олон хэрэгцээг нэг сонголтоор хангаж болно. Дуу хураагуур, MP тоглуулагчыг компьютерт холбох USB кабельтай ирдэг бөгөөд энэ кабелийнхаа тусламжтайгаар бичсэн бичлэгээ компьютерт оруулж бичлэгээ засварлаж архивлана. Хэрэв Дижитал технолгиос өмнө гарсан дуу хураагуур ашиглах, USB оролтгүй тоглуулагчтай бол OUT буюу дууны гаралт хэсэгт Jack 3.5 буюу 2,5 стандартын залгуур хийж компьтюерттой холбож бичлэгээ оруулна. Ингэхдээ Magix Music maker, Sound Voice recorder, Sound Forge зэрэг дууны программыг ашиглан дуугаа чанарын өндөр түвшинд оруулна.

Sunday, February 27, 2011

Тэнгэр шиг бай!

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!


Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шигбай, мөнхөд амгалан...
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...

Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчхаагүй цагт, бүү зов!
Гүтгэж, доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт, бүү ай!


Өвчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж, мартагдавч
Өндөр тэнгэр дээр чинь цэлийж буйг бүү март!


Яг л амьдрал чинь дуусаж, явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай!
Яруухан санаа мехөсдөж, хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай


Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах ёсгүй!...


Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч, жигүүрээ дэлгэ...
Цөхрөл чамайг багалзуурдаж, цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээн бүү мартаарай!...

Цорын ганц хүү минь, бас охид минь, хүүхдүүд минь
Цохолж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай!...
Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай...
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү!...


Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно, чи!
Онцлох нөхөргүй болсон цагтаа , хүнийг бас ойлгоно чи !
Аз жаргал ирнэ гэвч , удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо гэвч , төдөлгүй арилдаг юм ...


Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр , шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч , мөнх тэнгэр шиг бай !...
Атаатан түмэндээ мууг үйлдэвч , хариуд нь сайныг бүтээ .
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм ...


Ямагт чиний зөв байх албагүй , сайтар тунгаа
Ярьж хэлэх , хөдлөх бүхнээ өерөө хяна , сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй , чандалж хорь,
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!...


Юм бүхэнд өөрийн цаг буй, сөрөөд нэмэргүй
Юлд атгасан хүн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргүй
Нохой болохоос нь өмнө гөлгийг хазаж хэмлэдэг юм...
Ноён болохоос нь өмне хөвгүүнийг басаж доромжилдог юм


Самуун дэгдээгчид үйлээн тайван хийг
Сандарч тэвдэх хэрэггүй тэнгэр шиг бай !
Салхи цагаан болохоор бүхнийг хийсгэдэг юм
Саваагүй амьтдын зиндаанд бүү уна !...


Эрх мэдэлтэй хүн хилэнц нүглээс зайлахгүй
Эд баялагтай хүн хүсэл шуналаас хагацахгүй
Ертөнцийн бүх юм хэмжээтэйг бүү март
Ер цагаа болохоор хумхийн тоос шиг сарнина


Энгийн хүн ардад ээлтэй бай, хайртай бай
Элдэв бусармаг явдалд бүү орооцолд!...
Үнэтэй цайтай бүхнээ бусдад өгч сур, бүү харамс
Үүрд оршихгүйн учир тус болох үйл бүтээ!...


Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
Гайхуулах хэрэггүй, дотроон тэнгэр мэт агуу бай!
Үг яриа хэрэггүй газарт харцаараа өгүүлж сур,
Үнэн худлыг ялгах аргагүй цагт бурхандаа залбир!


Өнөөдөр чамайг маргааш бусдыг хуурах хүмүүст
Өөр шигээ бүү итгэ, мөрийг хөөж чигийг барь!...
Хүү минь, хамгийн эцэст хэлэхэд нохой явдлыг дээдэл
Хүлцэн тэвчихээс илүү гавьяаг би мэдэхгүй!...

Friday, January 14, 2011

ОНИГОО

-Чиний шүлэгт зүйрлэл дутаад байна гэж Цэрэнжамц гуай шавь найрагчийнхаа шүлгийг уншаад зөвлөгөө өгчээ. Маргааш нь,
-Биеэ үнэлэгч бүсгүй минь чи интернэт юм даа гэж шавь нь уншив.
-Дурак минь биеэ үнэлэгч интернэт хоёр юугаараа адилхан юм? гэж уурлав.
-Багш аа, тэр хоёр чинь хоёулаа аймаар олон үйлчлүүлэгчтэй ш дээ гэжээ.

Килограмм цагаан будаа хэдэн ширхэг бол?

Хүнсний захаас баригдсан хоёр хулгайчийг шүүх хурал болж байна гэнэ. Эхнийхээс нь шүүгч асууж байна.
-Юу хулгайлсан бэ?
-Нэг жижиг шилтэй даршилсан өргөст хэмх хулгайлсан. Дотроо ердөө л зургаан ширхэг өргөст хэмх байсан.
-Мм...мм. За чамд хулгайлсан өргөст хэмхний чинь тоогоор зургаан сарын ял өгье гэж шүүгч хэлэв.
Шүүгч ингэж хэлмэгц хоёр дахь хулгайч ухаан алдаад уначихлаа гэнэ. Арайхийж сэргээгээд,
-Чи яав аа? гэж шүүгч асуув.
-Яана аа! Би нэг килограмм цагаан будаа хулгайлчихсан юм аа гэж гэнэ.

Галт тэрэг хөдөлсөн чинь араас нь нэг галзуу залуу гараа зангаад гүйгээд байх юм гэнэ. Дарга хөөрхийг маш их өрөвдөв. Галт тэргээ зогсоох тушаал өгөөд,
-Иш өвчтэй зовлонтой хүнд буян бололгүй яахав. Миний хүү гараа даллаад гүйгээд байх чинь галт тэрэгнээсээ хоцроо юу? гэж асуув. Галзуу маш ууртай,
-Юуны чинь хоцрох. Галт тэргийг вокзалаас хөөж явааг минь харахгүй байна уу? гэжээ.

АМЬДРАЛЫН ТЕОРЕМ

Бүгдийг мэдээд байдаг харин машинаа нь ажиллуулж чадахгүй байвал үүнийг онол гэдэг. Харин машин нь ажиллаад байдаг яагаад ажиллуулаад байгаагаа мэдэхгүй бол түүнийг практик гэдэг.
Үүнээс үүдээд хийх дүгнэлт:
Юу ч мэдэхгүй, машин нь ч ажиллахгүй байвал үүнийг онол практикийн нэгдэл гэнэ.

Миний багын ярианаас

Намайг бага байхад ээж бид хоёрын хооронд ийм л яриа болдог байж дээ. /Гэж байвал яах вэ, хэ хэ/

-Ээж ээ, манай цэцэрлэгт өнөөдөр томууны вакцин тарьсан.
-Өө тийм үү. Миний хүү уйлаагүй биз?
-Уйлаагүй ээ. Сувилагч, эмч, багш гурвуулаа нийлээд намайг хөөгөөд гүйцээгүй юм чинь.


Гэр бүлээрээ ширээ тойрч суугаад хоолоо идэж байлаа.
-Ээж ээ, би танд нэг юм хэлэх гээд.
-Хоолоо идэж байхдаа битгий ярьж бай гэж чамд хэд хэлэх вэ? Аан!
Ээж зандарсан тул хүү чимээгүй болж, хоолоо идэцгээлээ. Хооллож дууслаа. Тэгтэл ээж хэлж байна.
-За хоолоо идээд дуусчихлаа. Түрүүний хэлэх гээд байсан юмаа хэл хэл.
-Ээж ээ та жижиг өрөөнд аавын цамцан дээр залгаатай индүүгээ мартчихсан байна лээ.

-Миний хүү яваад, махны худалдагчид ямааны хөл байна уу, хараад ир.
-За ээж ээ.
Цагийн дараа хүү буцаж ирэв.
-Чи чинь юугаа хийгээд алга болчихов оо? Ямааны хөл байна уу, тэгээд?
-Ээж ээ, би махны худалдагчийн хөлийг харж чадсангүй ээ. Зөндөө хүлээлээ, тэр чинь ерөөсөө гутлаа тайлсангүй.

А. Амарсайхан

Wednesday, December 1, 2010

Би явлаа

Yйлийн үрээс өөр өөдтэй тайлбар олддоггүй энэ орчлонд эцсийн амьсгал татах хүртлээ би Буддатай байхыг хүсдэг. Газрын хатуу, тэнгэрийн хол ч яамай. Харин ч хатуу тулдаа хамаг амьтны зовлонг дааж, хол тулдаа л хүн бүрийн гарт өртчихөлгүй тогтож байдаг бизээ. Yүнээс илүү сайхан ертөнцийг төсөөлж болно, бүтээж болохгүй. Чаддаг юм бол тэр матераа өгчих, төгс ертөнц бүтээгээд өгье. Байдаг юм бол тэр эзэн тэнгэрээ дуудчих, гэрээгээ дахин шинэчилье.
Гавлын яс тэвэрсэн Гамлет. Тэнэг хун тайжуудын нэг. Орших уу? Эс орших уу? Шал тэнэг асуулт. Орших-эс орших сүлэлдэн байж орчлон өрөмтөн тогтсон юм. Гэрэлгүй газар сүүдэр тусахыг хаана харсан юм, зайлуул.
Индэр дэрэлсэн илтгэгч. Хөгжил дэвшилд тархи нь эргэсэн эр. Нүүх үү? үлдэх үү? Бүр тэнэг асуулт. Нүглээ үүрээд хаа ч очсон там. Мунхагийн харанхуйд зул асаачихвал энд ч гэсэн диваажин. Сэтгэл нь ханаагүй хүн жаргасан гэж хэзээ сонссон юм, хөөрхий.
Амьдралын ая тух хайсан хүн атомыг задалж, генийг уншсан. Эрх чөлөөг хүссэн олон хаанаа халж, хамжлагыг өндийлгөсөн. Өөр өөрийн үнэнтэй соёлыг баллуурдаж, иргэншил гэдэг ганцхан саравчинд итгэдэг болсон. Хүн бүрийг хүндэлж ардчилал гэдэг лоозон хадсан. Гоё юмаа.
Ширхэг ч холестрингүй, амин дэмээр бүтсэн хоол идэж, халдах халдахгүй өвчний вакцин тариулсан ч хүний зовлон нимгэрсэнгүй. Өөрийнх нь өмнөөс бүхнийг хийдэг машин бүтээн, гамгүй эдэлсэн эрхтнээ шинээр сольдог боллоо ч сэтгэлийн шаналгаа нь арилсангүй. Хог юмаа.
Сэтгэл хэмээх гүн харанхуй шугуйн дунд уйлж суухад минь Будда надтай таарсан. XXI зууны сак progressboy учраа мэдэхгүй, нусаа татахад "өөрөө өөртөө зул бол" гэдэг энгийн нэг мессеж өгсөн. Өнөөг хүртэл "ном бол ертөнцийг харах цонх" хэмээн хүний нүдээр орчлонг шагайж, тэнэгтэж явсанаа тэгэхэд л ойлгосон.
Одоо надад бусдын бэлэн теором, хүний хуучин үнэн хэрэггүй. Соёл иргэншил цогцсыг минь хучивч оюун санааг минь дарж чадахгүй. Американ бургер гэдэс дүүргэвч сэтгэл цатгахгүй. Академичийн хямсгар царай ой гутааж, сүржин сүжигтэн шооч занг минь хөгжөөхөөс хэтрэхгүй. Хэн нэгэнд энэ бүхэн ихэрхэл, цэцэрхэл шиг санагдаж болно. Харин надад бол залбирал.
Будда намайг яруухан, даруухан амьдралын аянд урьсан. Би явлаа. Баяртай.

Д.Батбаяр