Friday, February 15, 2008

Интернэтээс хайлт хийх зөвлөмж



Интернэт хэрэглэгчид ихэвчлэн текстэн мэдээлэл хайх, файл (зураг, дуу, программ г.м) хайх, худалдаа хийх, их дээд сургуульд суралцах зорилгоор хайлтын системийг өргөн ашиглаж байна. Интернэт хэрэглэгчдэд цаг нэмнэж оновчтой хайж, хурдан олоход туслах хайлтын оператор коммандуудын талаар товчхон дурдья. Доорхи коммандуудыг ашиглаж хайлтын системд хайлтаа хурдан хийх боломжтой.

Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрхи тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.

Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани Итали Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.

Filetype: Энэхүү коммандыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word .doc” Excel “.xls” Powerpoint “.ppt” өргөтгөл, Adobe Acrobat Reader “.pdf” гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.

Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдэвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.

Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт “.mn” боловсролын сайтуудаас хайх .”edu.mn” “ .edu” гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.

Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын .edu” өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.

In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Майлын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius,1 year in seconds гэх мэт.

Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээлэллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудсанаас авч болно. Дээрхи коммандуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.

Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцууд ашиглаж тоо бодож болдог. http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаархи мэдээллийг аваарай.


http://www.allonesearch.com хайлтын систем.

Энэ нь бусад хайлтын үйлчилгээнүүдтэй нэгдсэн томоохон хайлт юм. Та бүхэн хайлт хийхээс гадна Translators хэсгээс нэг хэлнээс нөгөө хэл рүү өгүүлбэрээр орчуулдаг онлайн толь бичгүүд, Academic Research хэсгээс курс, дипломын ажил, Music & MP3 Search Engines хэсгээс төрөл бүрийн дуу хөгжим программ бүхий файлын хайлт хийх боломжтой. Тухайлбал Translators хэсгийн Babel Fish линкний http://babelfish.altavista.com орчуулгын хэсгээс арав гаруй хэлнээс орчуулга хийхээс гадна вэб хуудсаа өөр хэл рүү орчуулах хэрэгсэл байдаг.

Хэрэглэгчдээс үнэлгээ авч буй хайлтын системүүдийн талаархи олон талт мэдээлэл статистик судалгаа http://www.searchenginewatch.com сайтад байдаг. Доорхи хайлтын системийг хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг бөгөөд та ч бас оролдоод үзээрэй.

www.google.com

www.yahoo.com

www.excite.com

www.altavista.com

www.lycos.com

"Цаг төр" сэтгүүлийн Интернэт технологи буланд Интернэтээс хайлт хийх зөвлөмж нийтлэл 2008 оны 1 сарын 14-20-ний дугаар