-30с +60 ХЭМД АЖИЛЛАХ Гар компьютер


-30с +60 ХЭМД АЖИЛЛАХ P|s|i|o|n Teklogix
гар компьютер




Менежерүүдийн хэрэгцээнд зориулсан шилдэг технологи, утасгүй холболт, мэргэжлийн функцүүдээр та бүх хяналтыг гартаа атгана. Одоогийн байдлаар 4 сая гаруй хүн 750000 гаруй ажлын талбарт мэдээлэл технологийн сүүлийн үеийн P|s|i|o|n.Teklogix компаний шийдлүүдийг ашиглан холбогдож байна.



“Халаасанд багтах жижиг хэмжээний, гартаа барьж байгаад ашиглаж болохуйц компьютерыг гар буюу handheld компьютер гэдэг.”

MCC logo2P|s|i|o|n.Teklogix ГАР КОМПЬЮТЕРЫГ АШИГЛАСНААР:
  

            -         Бараа материалын захиалга, урсгалыг зохицуулах
            -          Бүтээмжийг сайжруулж зардалыг багасгана.
            -           Бараа бүтээгдэхүүний мэдээллийг түргэн шуурхай цуглуулах
            -           Баркодыг скандах, хэвлэх, мэдээллийн сан байгуулах
            -           Ажилтнуудтай байнга холбогдох
            -           Өгөгдлүүдийг оруулах бичиг цаасны ажлыг хөнгөвчлөх
            -           Үйл ажиллагааны явцыг үргэлж хяналтандаа байлгах
            -           Харилцагчийн үйлчилгээг сайжруулах
            -           Ажилтнуудын суралцах, ажилдаа дадлагжих хугацааг багасгах
            -           Ачаа тээврийн байрлал, чиглэлийг тодорхойлж, сул зогсолт болон                                         хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй алдаа гарах явдлыг багасгана.





Мэдээллийн технологийн 21-р зуунд ямарваа мэдээллийг хаанаас ч шуурхай хурдан хүлээж авах утасгүй сүлжээний технологи хэрэглээнд хүчтэй түрэн орж ирж байна. Энэ нь менежерүүд болон бизнес хэрэглэгчдийн хувьд олон төрлийн технологи боломжуудыг агуулсан гар компьютерыг ажлын гол багаж зэвсгээ болгоход хүргэж байна. 2006 онд олон нэр хүнд бүхий томоохон компаниудтай гэрээ байгуулсныхаа дараа P|s|i|o|n.Teklogix компани гар компьютерын зах зээлд  дэлхийн  тэргүүлэгч компани болсон. Одоогийн байдлаар 4 сая гаруй хүн 750000 гаруй ажлын талбарт P|s|i|o|n.Teklogix компаний сүүлийн үеийн мэдээлэл технологийн шийдлүүдийг ашиглан холбогдож байна.  Гар компьютер нь дотроо 7530, 7535, Workabout Pro, Neo гэх мэт олон төрөл байна. P|s|i|o|n.Teklogix  Гар компьютерын давуу тал нь эрс тэс уур амьсгалд ажиллахад зориулсан, доргио, уналтад тэсвэртэй олон төрлийн программ техникийн шийдлүүдээр өвч тоноглосон байдаг. Агуулах, борлуулалт, Уул Уурхай, Үйлдвэрлэл, Шуудан холбооны үйлчилгээ гээд төрөл бүрийн салбарт зориулсан холбоо харилцааны өргөн шийдэлтэй. Өөртөө баркод уншигч, сканер, зургийн аппарат, RFID радио долгионы мэдрэгч, богино долгионы станц зэргийг агуулсан мэдрэгчтэй дэлгэцтэй гарын үсэг, тэмдэглэгээ таних технологи суулгаж өгсөн байдаг

Арын хуудас

Танилцуулга эхний хуудас