Нимгэн гоёмсог LCD телевизорууд нь эрчим хүч бага хэрэглэдэг, нимгэхэн авсаархан, интерер дизайны сайн шийдэл болдог зэргээрээ орчин үеийн хэрэглээ, болж байна. LCD телевизориын технологи LCD (Liquid Crystal Display буюу Шингэн Талст Дэлгэц) хавтан, хамтад нь наасан, нэвт харагддаг 2 давхар материалаас бүрддэг. Нэг давхарга нь шингэн талстыг тогтоож байдаг полимер нэртэй тусгай бодисоор бүрэгдсэн байдаг. Талст дундуур гүйдэл дамжиж дүрс үүсгэх гэрлийг дамжуулах эсвэл тогтоож барьдаг. LCD дэлгэцийн талст нь өөрөө гэрэл үүсгэдэггүй тул үүссэн дүрсийг дэлгэцэн дээр харагдуулахын тулд гэрлийн эх үүсвэрийг ашигладаг.
LCD зурагтын давуу талууд:
1.Дүрс үүсгэх цэгнүүд нь шаталт байдаггүй
2.Дэлгэц нь халалт багатай
3.Байршил голохгүй сайн гардаг
4.Дүрс нь тод байдаг
5.Илүү хөнгөхөн байдаг
6.Дэлгэцэн дээр дүрс тогтохгүй
7.Консол бүхий (PSP, WII) тоглоом тоглоом тоглоход илүү тохиромжтой
LCD зурагтын сул талууд:
1.Хөдөлгөөнт дүрсийг бага зэрэг сарниулдаг
2.Контрастын харьцаа бага байдаг
3.Бусад технологиос илүү үнэтэй байдаг
4.Дэлгэц нь гэмтэх магадлал ихтэй
5.Өнгөний нарийвчлал бага
LCD зурагтны технологиуд
Contrast-ын харьцаа
Монголчилбол гэрэл сүүдрийн харьцаа эсвэл хар цагаан өнгөний харьцаа гэж ойлгож болно. Хар өнгө нь илүү бодит болох тусам бусад өнгийг тодруулж өгдөг. Энэ нь 30,000:1 гэх мэт тоогоор илэрхийлэгддэг. Тоо нь их байх тусам сайн ба үнэ нь өсдөг.
SRS Trusurround TX
Дээрх 2 технологийн зурагтанд дууны энэхүү гаралт байгаа. Өөрөөр хэлбэл маш зурагтанд суурилагдсан жижиг чанга яригчууд нь орчинд дууг жигд, цэвэр тархааж өгөх чадвартай гэсэн үг.
HDMI Оролт
HDMI (High-Definition Multimedia Interface) хэмээх нэртэй энэхүү ганц каблиар дуу, дүрс хоёулаа чанараа алдахгүй зэрэг дамжих бөгөөд хоёр дижитал төхөөрөмжийн хоорондох сигналыг удирддаг. Хэрэв холбосон гэрийн театр нь телевизортой адилхан HDMI Control функцтэй бол алсын удирдлагын нэг л товчлуураар гэрийн театр болон телевизорыг хамтад нь асааж болох бөгөөд ажиллуулж болно. Бараг бүх LCD, Plasma зурагтнууд ийм оролттой ба дижитал болон видео камернаас ийм оролтоор дамжуулан чанартай материалуудаа хадгалан авч үлдэж болдог. Энэ нь зардал хэмнэхээс гадна бидний хэрэглээг улам энгийн болгож цөөн залгуур, утас ашиглахаар болгож байгаа юм.
DNIe
DNIe /Digital Natural Image Engine/ буюу Дижитал Бодит Дүрс үүсгэх төхөөрөмж нэртэй технологи. Энэ нь ямар ч эх үүсвэрээс орж ирэх дүрсний сигналыг дижитал төхөөрөмжөөр сайжруулж гаргадаг.
Wide Viewing Angle
Урьдны бидний хэрэглэдэг зурагтнуудыг хажуу талаас нь харахад гэрэл ойгоод сайн тод харагддаггүй сул талтай байсан. LCD, Plasma зурагтнуудын хувьд тийм зүйлийг алга болгож чадсан юм. Та 178 градусын өнцгөөс зурагтыг харсан дүрсийг нь урьдаас нь харж байгаа юм шиг л тод сайн харах болно.
Дэлгэц хуваах(PIP)
PIP–нь Picture in Picture буюу дэлгэцэн дотор дэлгэц гэсэн утгатай дэлгэц хуваах хэлбэр бөгөөд энэ нь дотроо жирийн PIP болон 2 Tuner PIP гэж 2 янз байна. Жирийн PIP-нь дэлгэцийг хуваана гэхдээ телевизийн 2 өөр суваг гарч чадахгүй. Нэгээр нь телевизийн суваг гарч байхад нөгөөгөөр нь видео төхөөрөмж холбож гаргах зориулалттай. 2 Tuner PIP-нь 2 өөр суваг гаргах боломжтой. Мөн PAP буюу Picture and Picture гэж байдаг ба дэлгэцийг босоогоор нь 2 хэсэгт хувааж гаргах хэлбэр бий.
Multi Picture гэж бас байх ба энэ нь дэлгэцийг олон хэсэгт хувааж сувгуудыг гаргаад тэндээс сонгож үзэх боломжтой. Хамгийн сүүлд нь Program Index гэсэн хэлбэр нь байна. Энэ нь дэлгэцийг 12 хэсэгт хувааж, голд нь ерөнхий нэг дэлгэц гаргаад тэр хуваагдсан 12 дэлгэцнээс нэгийг сонгож голын дэлгэцэн дээр үзэж болдог хэлбэр юм.
Компьютерын оролт
Дээрх 2 төрлийн зурагтнуудын зарим загварууд нь компьютерын оролттой байдаг. Процессороо залгаад л таны зурагт компьютерын дэлгэц болно.
Картны оролт
Мөн SD, PC, Memory Stick гэх мэт картуудыг шууд уншиж болдог загварууд бий. Дижитал зургийн аппарат эсвэл видео камерныхаа авсан зураг, бичлэгийг шууд картнаас зурагтруугаа хийгээд харах боломжтой юм.
USB холболт
Зарим загварууд мөн USB холболттой байдаг. USB холболтоор дамжиж болох бүх л зүйлсийг хийж болно.
Дэлхий нийтээрээ HD технологиор зурагтыг үздэг болно. Ирэх жилээс эхлээд бүх өөрчлөлт эхлэнэ. Тэгэхээр та ийм технологийг хүлээн авдаг, ийм технологийн зурагттай байхгүй бол цаг үээсээ хоцрогдроно. Мөн бидний мэдэх CRT энгийн зурагтыг дэлхий даяар үйлдвэрлэхээ болж байна
Дэлхийн LCD зурагтны хамгийн том үйлдвэр нь:
1. Samsung(Солонгос)
2. Sony(Япон)
3. LG(Солонгос)
4. Philips(Голланд)
5. Sharp(Япон) бол дэлхийн зах зээлд борлуулалтаараа Samsung 20.8%, Sony 13.2%, LG 11.6%, Sharp 11.6%-г тус тус эзэлж байна.
LCD зурагт сонгохдоо дээрхи зөвлөгөөг харгалзан үзнэ гэдэгт найдаж байна. Таны сонголт мэргэн байх болтугай.
А.Батбаян
No comments:
Post a Comment