Яагаад ERP гэж?
Tuesday, August 23, 2011
ERP буюу Байгууллагын Нөөц төлөвлөлтийн систем
Яагаад ERP гэж?
Saturday, August 20, 2011
Вирусээс хамгаалах арга
Хүмүүсийн флаш диск хэрэглэх хэрэгцээ улам их нэмэгдэж өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай улсад флаш диск ашиглах журамын тухай хууль хүртэл батлагдан гарсан байна. Энэ хууль нь шүүхийн байгууллагуудын хэрэгцээнд байгаа флаш дискийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилсан хууль юм байна. Сүүлийн үед USB флаш дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн нөхцөл болдог. Тухайн вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж хуулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус Autorun коммандын тусламжтай хуулагддаг байна. Үүнээс хамгаалах арга нь автоматаар ажиллах үйлдлийг хаах үйл явц юм.
Доорхи флаш дискээр дамжих вирусээс хамгаалах аргыг хэрэглээд үзээрэй. Windows TweakUI гэсэн багаж програмыг ашиглан хялбархан хамгаалж болдог. Микрософт компаны http://www.microsoft.com/windowsxp/Downloads/powertoys/Xppowertoys.mspxгэсэн хаягаар орж баруун гар талын линкэнд байрлах TweakUI.exe файлыг татаж авна. Татаж авсан программаа суулгаад Start-> All Programs-> Powertoys for Windows Xp-> TweakUI программыг ажиллуулна. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.
Ингээд гарч ирсэн цонхноос My Computer ->Autoplay->Types хэсэг рүү орж өмнөх сонгосон чагтыг авч OK команд өгнө.
TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болдог.
Өөр нэг хамгаалах арга бол gpedit команд ашиглах арга юм. Start цэс -> Run. (Windows logo+R) ороод gpedit.msc гэж бичээд Enter дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олж тохиргоог Enable болгож сонгоод OK дарж болно.
Энэхүү тохиргоог хийснээр зөөврийн диск буюу флаш дискээр тархагч вирусны зарим төрөлөөс хамгаалагдлаа.
Доорхи зурагт Group policy цонхноос Turn off Autoplay горимыг нээснийг харж болно.
Доорхи зурагт Turn Off Autoplay гэдгийг олж тохиргоог Enable болгож сонгоод OK дарж байна
E-School
E-School- Цахим сургалтын төлбөргүй сайт
Монголын анхны Онлайн сургуулийн ҮҮПС (OOPS!) ХХК-ны вэб http://www.eschoolclub.com (E-Learning) сайтын талаар танилцуулья..
“Компьютерийн бүх төрөлийн Монгол хэл дээрхи ном, сурах бичиг, материал хэр их олдоцтой байна вэ?” гэсэн интернэт хэрэглэгчдийн дунд ҮҮПС (OOPS!) ХХК хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын
* 35.1% нь Олддоггүй
* 32.5% нь Маш ховор
* 23.4% нь Ховорхон гэсэн хариултыг өгсөн байна.
Энэ судалгаанаас харахад сурч мэдэхийг хүссэн залуучууд интернэт хэрэглэгчдэд Монгол хэл дээрх сурах бичиг, ном байдаггүйгээс сурч мэдэх гэсэн хүсэл нь хязгаарлагдаж цаашдын сурах өсөн нэмэгдэх хүсэл нь биелэхгүйд хүрч байна.
Энэхvv байдлыг соргогоор мэдэрч ,сурч мэдэх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа хэрэглэгчдэд тус нэмэр болох зорилго бүхий E-School http://www.eschoolclub.com вэб сайтыг ҮҮПС ХХК ажиллуулж байна.
E-School сайт танд Бүх төрлийн комьютерийн ухааны хичээл, зөвлөгөө зэргийг бүлэглэн ангилж , эмх цэгцтэй, хүртээмжтэй хэлбэрээр үнэгүй хүргэдэг.
Хичээлийн төрөлүүд нь
Ø Active Server Pages
Ø C/C++
Ø Cascading Style Sheets
Ø Cinema 4D
Ø Delphi
Ø Macromedia Flash
Ø HTML
Ø JavaScript
Ø Adobe PhotoShop
Ø PHP
Ø Microsoft Office PowerPoint хичээлүүд зонхилж байгаа бөгөөд өдөр
ирэх тусам хичээлүүд нэмэгдэж агуулга нь баяжиж байна.
Интернэт хэрэглэгчдэд өөр хичээлүүдийг үзэх хүсэлтэй, санал хүсэлт асуух асуулт байгаа бол info@eschoolclub.com и-мэйлийн хаягаар хандаарай.
ҮҮПС ХХК нь E-School сайтыг эрхлэн гаргахаас гадна вэб сайт хийх, вэб сайттай холбоотой домэйн нэр, вэб хостинг буюу вэб байршуулах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд энэ талаархи дэлгэрэнгүй мэдээлэл үнийн саналыг http://www.oopsllc.com сайтаас авч болно.
Имэйл
Цахим шуудангийн үйлчилгээ
Интернэт хэрэглэгчидийн өргөн ашиглагддаг үйлчилгээнүүдийн нэг нь цахим шуудангийн үйлчилгээ юм. Цахим шуудангийн үйлчилгээ үнэ төлбөргүй, орон зай харгалздаггүй хурдан шуурхай мэдээлэлийн агууламж хэмжээнд баригдадгүй, файл илгээх боломжтой гээд уламжлалт шуудан холбооны илгээмжийн үйлчилгээнээс олон давуу талтай хэрэглэгчдэд шинэ боломжуудыг нээж өгсөн юм. Интернэт хэрэглэгчидийн байнгын хэрэглээ болсон цахим шуудангын үйлчилгээний талаар уншигчидийн хүсэлтээр цуврал болгон оруулж байна. И-мэйл үйлчилгээ дотроо хэрэглэгчидийн И-мэйлийн хэрэглээнээс шалтгаалан энгийн хэрэглэгч, POP3, IMAP, SecurePOP г.м хандалттай буюу төлбөртэй И-мэйл хэрэглэгч гэж ангилна. Төлбөртэй И-мэйл хэрэглэгч нь Microsoft Outlook, Eudora, Outlook Express, Internet mail зэрэг төрөл бүрийн зориулалтын программуудыг хэрэглэж И-мэйлээр файл илгээх, авахад илүү шуурхай, И-мэйл лист үүсгэх зэрэг боломжуудтай байдаг.
Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Датаком ХХК http://www.datacom.mn Мэйжикнэт ХХК http://www.magicnet.mn, МICOM http://www.micom.mn, Бодьком ХХК http://www.bodicom.mn зэрэг компаниудад хандаж төлбөртэй И-мэйл хаяг авч болно.
Интернэт хэрэглэгчидийн өргөн ашигладаг төлбөргүй И-мэйл сайтууд
http://mail.yahoo.com, http://www.hotmail.com
http://www.mail.com, http://www.mail.mn
http://www.gmail.com, http://www.chinggis.com г.м байна.
Yahoo! И-мэйл үйлчилгээ
Интернэт хэрэглэгчид хамгийн өргөн ашиглагддаг Yahoo! Mail үйлчилгээ, түүнд хэрхэн бүртгүүлж И-мэйл хаягтай болох зөвлөгөөг энэ дугаартаа орууллаа. Yahoo! mail үйлчилгээ хэрэглэгчиддээ багтаамж хязгааргүй шуудангийн хайрцаг бүхий И-мэйл хаяг, Yahoo! Messenger, Yahoo! Chat, Yahoo Game center зэргийг ашиглах боломжийг олгодог. Yahoo! Mail үйлчилгээний илгээх файлын дээд хэмжээ нь 10 мегабайт байдаг бөгөөд Yahoo! Messenger илгээх файлын дээд хэмжээ нь 100 мегабайт байна.
Шинээр хэрэглэгч болоход доорх зөвлөгөөний дагуу бүртгүүлнэ.
http://mail.yahoo.com хаягаар орж Sign Up товчлуурыг дарж бүртгэлээ эхэлнэ. Шинээр нээгдэх хуудаснаас дараах асуулт бүхий анкетыг бөглөнө.
Yahoo! Registration -Бүртгүүлэх
MY NAME Өөрийн нэр
LAST NAME Эцэг /эх/-ийн нэр
GENDER Хүйс Male- Эрэгтэй Female- Эмэгтэй
BIRTHDAY Төрсөн сар, өдөр, жил
I LIVE IN Оршин суугаа улс Mongolia ( Монгол улс) сонгоно
POSTAL CODE 976 (Монгол)
YAHOO ID AND EMAIL Хэрэглэгчийн нэр буюу авах гэж буй И-мэйл хаяг
PASSWORD И-мэйл шалгахдаа хэрэглэх нууц үг
RE-TYPE PASSWORD Нууц үгээ дахин бичнэ
ALTERNATE E-MAIL Өөр И-мэйл хаяг , энэ хаяг нь Yahoo! И-мэйлээс өөр хаяг байна.
SECURITY QUESTION Нууц үгээ мартсан тохиолдолд асуух үгийг сонгох
YOUR ANSWER Өмнөх асуултанд хариулах хариулт
TYPE THE CODE SHOWN
Доор гарч ирсэн үгийг энэ талбарт бичиж оруулна
Do you agree
Yahoo! Mail хэрэглэгчдэд олгож байгаа нөхцөлийг зөвшөөрч байна уу Хулганаар зүүн даралт хийж идэвхжүүлнэ.
CREATE MY ACCOUNT товчлуурыг дарж бөглөсөн анкетаа илгээнэ. Хэрэв анкетаа буруу бөглөсөн бол буруу бөглөсөн асуулт нь улаан өнгөөр тэмдэглэгдэн гарна.
Ингээд И-мэйл хаягтай болсон тохиолдолд http://mail.yahoo.com сайтад орж Yahoo! ID талбарт хэрэглэгчийн нэрийг, Password талбарт нууц үгээ бичээд Sign In товчлуурыг дарж өөрийн шуудангийн хайрцагт орж захиагаа шалгах болгон шинээр захиа бичнэ.
Дараагийн дугаарт Монгол түмний http://www.mail.mn сайтын И-мэйл үйлчилгээний талаар бичнэ.
Интернэтээс файл болон программ татах
Интернэтээс файл болон программ татах
Интернэтэд төрөл бүрийн мэдээлэл, олон төрлийн файлууд (зураг, дууны файл, ном зохиол г.м) болон программууд байрлана. Интернэтэд байрлуулсан файл болон программуудыг дараах байдлаар хувааж үзнэ:
FREEWARE ПРОГРАММУУД
Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглах болон бусдад түгээхийг зөвшөөрсөн программууд
SHAREWARE ПРОГРАММУУД
Тухайн программын танилцуулах хувилбар буюу эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглаж болохоос бусдад тараахыг зөвшөөрдөггүй. Эдгээр программууд нь лицензтэй (license тодорхой хугацаанд жишээлбэл 1-3 сар г.м ашиглахуулахыг зөвшөөрсөн программууд), DEMO (тухайн программын бүрэн бус танилцуулах хувилбар) гэсэн хувилбаруудтай.
ҮНЭТЭЙ ПРОГРАММУУД
Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглахын тулд зайлшгүй урьдчилан ямар нэгэн хэлбэрээр тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн байхыг шаарддаг программууд. Эдгээр программуудын тайлбар дээр худалдаж авахыг санал болгосон DIRECT BUY гэсэн холбоос байнга дагалддаг.
PATCHES ПРОГРАММУУД
Зарим тохиолдолд UPDATE, ADD-ONS г.м-ээр нэрлэнэ. Программууд нь UPGRADE буюу тухайн программд нэмэлт хийж сайжруулахад зориулагдсан программууд.
DRIVERS
Ямар нэгэн техникийн төхөөрөмжийг суулгахад ашиглагддаг программыг DRIVERS гэнэ. Тухайлбал принтер, сүлжээний карт, модем г.м төхөөрөмжүүдийг дагалддаг программууд.
MUSIC
MP3, MIDI зэрэг өргөтгөлтэй төрөл бүрийн дуу, видео клипүүд.
Интернэтийн сүлжээнд байрлуулсан төрөл бүрийн файл болон программыг татан авах үйлдлийг DOWNLOAD гэнэ. Өөрөөр хэлбэл интернэтийн сүлжээнд холбогдсон ямар нэгэн компьютераас файл татан авахыг DOWNLOAD, файл илгээхийг UPLOAD гэнэ.
Тэгвэл интернэтийн сүлжээнд байрлуулсан файл болон программуудаас хайн олвол DOWNLOAD хийн түүнийг татан авч болдог байна.
Дараахь интернэт хаяггуудыг хэрэглэгчид программ татан авахдаа өргөн ашигладаг.
www.shareware.com www.jumbo.com
www.download.com www.tucows.com
www.pcworld.com www.tudogs.com
www.hotfiles.com www.idsoftware.com
www.softusa.com www.winfiles.com
Интернэтийн сүлжээнээс файл болон программ хурдан татан авахад зориулагдсан Download accelerator ,Flashget, Getright зэрэг программуудыг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр программуудыг ашигласан тохиолдолд интернэтийн сүлжээнээс файл татан авах хурд нэмэгдэхээс гадна татан авч байх үед холболт тасарсан тохиолдолд дараа нь энэ тасарсан хэсгээс үргэлжлүүлэн татаж болдог зэрэг сайн талуудтай.