Saturday, August 20, 2011

Интернэтээс файл болон программ татах



Интернэтээс файл болон программ татах

Интернэтэд төрөл бүрийн мэдээлэл, олон төрлийн файлууд (зураг, дууны файл, ном зохиол г.м) болон программууд байрлана. Интернэтэд байрлуулсан файл болон программуудыг дараах байдлаар хувааж үзнэ:

FREEWARE ПРОГРАММУУД

Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглах болон бусдад түгээхийг зөвшөөрсөн программууд

SHAREWARE ПРОГРАММУУД

Тухайн программын танилцуулах хувилбар буюу эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглаж болохоос бусдад тараахыг зөвшөөрдөггүй. Эдгээр программууд нь лицензтэй (license тодорхой хугацаанд жишээлбэл 1-3 сар г.м ашиглахуулахыг зөвшөөрсөн программууд), DEMO (тухайн программын бүрэн бус танилцуулах хувилбар) гэсэн хувилбаруудтай.

ҮНЭТЭЙ ПРОГРАММУУД

Эдгээр программуудыг интернэтээс татан авч ашиглахын тулд зайлшгүй урьдчилан ямар нэгэн хэлбэрээр тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн байхыг шаарддаг программууд. Эдгээр программуудын тайлбар дээр худалдаж авахыг санал болгосон DIRECT BUY гэсэн холбоос байнга дагалддаг.

PATCHES ПРОГРАММУУД

Зарим тохиолдолд UPDATE, ADD-ONS г.м-ээр нэрлэнэ. Программууд нь UPGRADE буюу тухайн программд нэмэлт хийж сайжруулахад зориулагдсан программууд.

DRIVERS

Ямар нэгэн техникийн төхөөрөмжийг суулгахад ашиглагддаг программыг DRIVERS гэнэ. Тухайлбал принтер, сүлжээний карт, модем г.м төхөөрөмжүүдийг дагалддаг программууд.

MUSIC

MP3, MIDI зэрэг өргөтгөлтэй төрөл бүрийн дуу, видео клипүүд.

Интернэтийн сүлжээнд байрлуулсан төрөл бүрийн файл болон программыг татан авах үйлдлийг DOWNLOAD гэнэ. Өөрөөр хэлбэл интернэтийн сүлжээнд холбогдсон ямар нэгэн компьютераас файл татан авахыг DOWNLOAD, файл илгээхийг UPLOAD гэнэ.

Тэгвэл интернэтийн сүлжээнд байрлуулсан файл болон программуудаас хайн олвол DOWNLOAD хийн түүнийг татан авч болдог байна.

Дараахь интернэт хаяггуудыг хэрэглэгчид программ татан авахдаа өргөн ашигладаг.

www.shareware.com www.jumbo.com

www.download.com www.tucows.com

www.pcworld.com www.tudogs.com

www.hotfiles.com www.idsoftware.com

www.softusa.com www.winfiles.com

Интернэтийн сүлжээнээс файл болон программ хурдан татан авахад зориулагдсан Download accelerator ,Flashget, Getright зэрэг программуудыг ашиглахыг зөвлөж байна. Эдгээр программуудыг ашигласан тохиолдолд интернэтийн сүлжээнээс файл татан авах хурд нэмэгдэхээс гадна татан авч байх үед холболт тасарсан тохиолдолд дараа нь энэ тасарсан хэсгээс үргэлжлүүлэн татаж болдог зэрэг сайн талуудтай.

No comments: