Saturday, August 20, 2011

Вирусээс хамгаалах арга

Флаш дискээр дамжих вирусээс хамгаалах арга

Хүмүүсийн флаш диск хэрэглэх хэрэгцээ улам их нэмэгдэж өдөр тутмын хэрэглээ болжээ. Манай улсад флаш диск ашиглах журамын тухай хууль хүртэл батлагдан гарсан байна. Энэ хууль нь шүүхийн байгууллагуудын хэрэгцээнд байгаа флаш дискийг хэрхэн хэрэглэх талаар зааварчилсан хууль юм байна. Сүүлийн үед USB флаш дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн нөхцөл болдог. Тухайн вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж хуулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус Autorun коммандын тусламжтай хуулагддаг байна. Үүнээс хамгаалах арга нь автоматаар ажиллах үйлдлийг хаах үйл явц юм.

Доорхи флаш дискээр дамжих вирусээс хамгаалах аргыг хэрэглээд үзээрэй. Windows TweakUI гэсэн багаж програмыг ашиглан хялбархан хамгаалж болдог. Микрософт компаны http://www.microsoft.com/windowsxp/Downloads/powertoys/Xppowertoys.mspxгэсэн хаягаар орж баруун гар талын линкэнд байрлах TweakUI.exe файлыг татаж авна. Татаж авсан программаа суулгаад Start-> All Programs-> Powertoys for Windows Xp-> TweakUI программыг ажиллуулна. Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.


Ингээд гарч ирсэн цонхноос My Computer ->Autoplay->Types хэсэг рүү орж өмнөх сонгосон чагтыг авч OK команд өгнө.

TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болдог.

Өөр нэг хамгаалах арга бол gpedit команд ашиглах арга юм. Start цэс -> Run. (Windows logo+R) ороод gpedit.msc гэж бичээд Enter дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олж тохиргоог Enable болгож сонгоод OK дарж болно.

Энэхүү тохиргоог хийснээр зөөврийн диск буюу флаш дискээр тархагч вирусны зарим төрөлөөс хамгаалагдлаа.

Доорхи зурагт Group policy цонхноос Turn off Autoplay горимыг нээснийг харж болно.


Доорхи зурагт Turn Off Autoplay гэдгийг олж тохиргоог Enable болгож сонгоод OK дарж байна

No comments: