Saturday, August 20, 2011

Имэйл


Цахим шуудангийн үйлчилгээ

Интернэт хэрэглэгчидийн өргөн ашиглагддаг үйлчилгээнүүдийн нэг нь цахим шуудангийн үйлчилгээ юм. Цахим шуудангийн үйлчилгээ үнэ төлбөргүй, орон зай харгалздаггүй хурдан шуурхай мэдээлэлийн агууламж хэмжээнд баригдадгүй, файл илгээх боломжтой гээд уламжлалт шуудан холбооны илгээмжийн үйлчилгээнээс олон давуу талтай хэрэглэгчдэд шинэ боломжуудыг нээж өгсөн юм. Интернэт хэрэглэгчидийн байнгын хэрэглээ болсон цахим шуудангын үйлчилгээний талаар уншигчидийн хүсэлтээр цуврал болгон оруулж байна. И-мэйл үйлчилгээ дотроо хэрэглэгчидийн И-мэйлийн хэрэглээнээс шалтгаалан энгийн хэрэглэгч, POP3, IMAP, SecurePOP г.м хандалттай буюу төлбөртэй И-мэйл хэрэглэгч гэж ангилна. Төлбөртэй И-мэйл хэрэглэгч нь Microsoft Outlook, Eudora, Outlook Express, Internet mail зэрэг төрөл бүрийн зориулалтын программуудыг хэрэглэж И-мэйлээр файл илгээх, авахад илүү шуурхай, И-мэйл лист үүсгэх зэрэг боломжуудтай байдаг.

Интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Датаком ХХК http://www.datacom.mn Мэйжикнэт ХХК http://www.magicnet.mn, МICOM http://www.micom.mn, Бодьком ХХК http://www.bodicom.mn зэрэг компаниудад хандаж төлбөртэй И-мэйл хаяг авч болно.

Интернэт хэрэглэгчидийн өргөн ашигладаг төлбөргүй И-мэйл сайтууд

http://mail.yahoo.com, http://www.hotmail.com

http://www.mail.com, http://www.mail.mn

http://www.gmail.com, http://www.chinggis.com г.м байна.

Yahoo! И-мэйл үйлчилгээ

Интернэт хэрэглэгчид хамгийн өргөн ашиглагддаг Yahoo! Mail үйлчилгээ, түүнд хэрхэн бүртгүүлж И-мэйл хаягтай болох зөвлөгөөг энэ дугаартаа орууллаа. Yahoo! mail үйлчилгээ хэрэглэгчиддээ багтаамж хязгааргүй шуудангийн хайрцаг бүхий И-мэйл хаяг, Yahoo! Messenger, Yahoo! Chat, Yahoo Game center зэргийг ашиглах боломжийг олгодог. Yahoo! Mail үйлчилгээний илгээх файлын дээд хэмжээ нь 10 мегабайт байдаг бөгөөд Yahoo! Messenger илгээх файлын дээд хэмжээ нь 100 мегабайт байна.

Шинээр хэрэглэгч болоход доорх зөвлөгөөний дагуу бүртгүүлнэ.

http://mail.yahoo.com хаягаар орж Sign Up товчлуурыг дарж бүртгэлээ эхэлнэ. Шинээр нээгдэх хуудаснаас дараах асуулт бүхий анкетыг бөглөнө.

Yahoo! Registration -Бүртгүүлэх

MY NAME Өөрийн нэр

LAST NAME Эцэг /эх/-ийн нэр

GENDER Хүйс Male- Эрэгтэй Female- Эмэгтэй

BIRTHDAY Төрсөн сар, өдөр, жил

I LIVE IN Оршин суугаа улс Mongolia ( Монгол улс) сонгоно

POSTAL CODE 976 (Монгол)

YAHOO ID AND EMAIL Хэрэглэгчийн нэр буюу авах гэж буй И-мэйл хаяг

PASSWORD И-мэйл шалгахдаа хэрэглэх нууц үг

RE-TYPE PASSWORD Нууц үгээ дахин бичнэ

ALTERNATE E-MAIL Өөр И-мэйл хаяг , энэ хаяг нь Yahoo! И-мэйлээс өөр хаяг байна.

SECURITY QUESTION Нууц үгээ мартсан тохиолдолд асуух үгийг сонгох

YOUR ANSWER Өмнөх асуултанд хариулах хариулт

TYPE THE CODE SHOWN

Доор гарч ирсэн үгийг энэ талбарт бичиж оруулна

Do you agree

Yahoo! Mail хэрэглэгчдэд олгож байгаа нөхцөлийг зөвшөөрч байна уу Хулганаар зүүн даралт хийж идэвхжүүлнэ.

CREATE MY ACCOUNT товчлуурыг дарж бөглөсөн анкетаа илгээнэ. Хэрэв анкетаа буруу бөглөсөн бол буруу бөглөсөн асуулт нь улаан өнгөөр тэмдэглэгдэн гарна.

Ингээд И-мэйл хаягтай болсон тохиолдолд http://mail.yahoo.com сайтад орж Yahoo! ID талбарт хэрэглэгчийн нэрийг, Password талбарт нууц үгээ бичээд Sign In товчлуурыг дарж өөрийн шуудангийн хайрцагт орж захиагаа шалгах болгон шинээр захиа бичнэ.

Дараагийн дугаарт Монгол түмний http://www.mail.mn сайтын И-мэйл үйлчилгээний талаар бичнэ.

2 comments:

Anonymous said...

майл хаягаар хаягаар зар ирээд байх юм ( газар зарна нтр гээл янз бүрийн )энэ зар yahoo mail тэй бүх хүнд очидог уу. Яаж тавьдаг юм бол

Anonymous said...

майл хаягаар хаягаар зар ирээд байх юм ( газар зарна нтр гээл янз бүрийн )энэ зар yahoo mail тэй бүх хүнд очидог уу. Яаж тавьдаг юм бол