Яагаад ERP гэж?
ERP гэдэг нь 1980-аад оны үед бий болсон байгууллагын санхүүгийн төлөвлөлтийн программ хангамжийн нэрээс үүдэлтэй юм. Энэ нь хөгжсөөр байгууллагын нөөц төлөвлөлтийн цогц шийдэл болжээ. Өнөөдөр ERP гэдэг нь байгууллагын бүх нэгж, хэсгийн ажиллага, чиг үүргийг бүх нэгж, хэсгийн хэрэгцээ шаардлагад үйлчлэх компьютерийн нэг системд нэгтгэж, байгууллагын зорилтуудыг гүйцэтгэх үйл ажиллагааг автоматжуулдаг цогц систем болж чадсан. ERP системийг зөв сонгож, амжилттай суурилуулж, ашиглаж чадвал маш богино хугацаанд үр ашгаа өгдөг. Өнөөдөр бизнесийн салбарын компаниудын амжилт, үр дүнг мэдээлэл технологийн сүүлийн үеийн шийдэл Байгууллагын нөөц төлөвлөлтийн ERP системийг хэрхэн үйл ажиллагаандаа хэрэглэснээр нь тодорхойлж байна. Амжилттай сайн ажиллаж байгаа компаниуд Байгууллагын нөөц төлөвлөлтийн системийг зөв хэрэглэснээр өөрсдийн бизнесээ өргөжүүлж, компанийн санхүү, маркетинг, борлуулалт, түгээлт, ханган нийлүүлэлт, агуулах, үйлдвэрлэлээс гадна салбарын онцлогт тохирсон хэрэглэхэд хялбар системээр бизнесийнхээ үнэн бодитой мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч оновчтой шийдвэр гарган, үр ашигтай удирдаж ашиг, бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байна.
ERP систем ямар ашигтай вэ?
ERP нь аажмаар үр ашгаа өгөн өсөн нэмэгдэж байдаг оюуны хөрөнгө оруулалттай адил зүйл юм. ERP системийг ашиглаж цогц программ хангамжтай болсноор ажлын бүтээмж, гүйцэтгэлийн хурд хурдсаж үйл ажиллагаа зогсолтгүй хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ. Хэлтэс нэгжүүд хоорондоо нэг "хэлээр" харилцаж, ойлголцож чадаагүйн улмаас маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө, нөөц боломжоо алддаг. Үүнийг шийдвэрлэх хамгийн шилдэг арга бол ERP (Enterprise Resource Planning) буюу байгууллагын удирдлага, санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, нөөц төлөвлөлтийн иж бүрэн мэдээллийн систем суурилуулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх явдал юм.
Олон улсын ERP системийг ашиглавал хэд хэдэн давуу талыг танай байгууллагад олгох болно. Олон улсын стандарт жишгээр компанийхаа үйл ажиллагааг явуулах, ажлын байрны гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, олон улсынн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ гаргаж олон улсын стандартын дагуу санхүүгийн тайлан баланс гаргах, салбарын шинэ шийдэл үйчилгээг өөрсдийн хүссэн сонголтоор авах зэрэг маш олон давуу талтай юм. Даяаршилтай холбоотойгоор жижиг дунд бизнес эрхэлдэг компаниуд том компаниудын нэг адил нэгдсэн цогц систем хэрэглээндээ тохируулан ашиглаж, тэдэн шиг өргөн цар хүрээтэй нягт зохион байгуулалттайгаар ажиллах боломжтой болж байна. Амьдрал дээр компаниуд ихэвчлэн аажим томорч тэлдэг. Дөнгөж үүсэн бий болж буй жижиг компани томрон "эрийн цээнд хүрсэн" компани, холдинг гэх мэтээр хөгжин дэвжих явцад нь тохирох олон улсын ERP системийг хэрхэн, яаж зөв сонгох нь компаний шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байгаа билээ.
Олон улсын ERP систем Монголд
Компанийхаа үйл ажиллагааны зардлыг бууруулах, бүтээгдэхүүнээ цагт нь хүргэх, хөрөнгөө үр ашигтай зарцуулах, дүрэм журмын дагуу ажиллахад орчин үеийн олон улсын стандарт болсон ERP систем нэн чухал болохыг Монголын компаниуд ойлгож нэр хүнд бүхий томоохон компаниуд гадаадын компаниудыг түшиглэн олон ERP системийн хэрэгжүүлэлт хийсэн билээ. Гэвч ихэнх нь амжилтгүй болсны гол шалтгаан нь Монголын хөрсөн дэх нутагшуулалт бөгөөд олон улсын ERP системийн ойлголт мэдлэг байхгүйгээс үүдсэн буруу сонголт гэж мэргэжилтнүүд дүгнэдэг. Ийм жишээ олныг дурдаж болох ч цаг хэмнэж мэргэн сонголт хийхэд тань тус дөхөм болох үүднээс ERP төсөл амжилттай хэрэгжүүлэн олон хэрэглэгчтэй болсон компаниудыг танилцуулья. 2005 оноос эхлэн үйл ажиллагаа тасралтгүй явуулсан “НавиУолд Монгол” ХХК Микрософтын бизнесийн шийдэл Динамикс Навишн программын албан ёсны борлуулагчаар ажиллаж байна. 2005 оноос “НавиУолд Монгол” ХХК нь олон улсын ERP төслийг амжилттай хэрэгжүүлэн агаарын тээврийн салбарт “МИАТ” ХК, өргөн хэрэглээний барааны салбарт “MSM”, уул уурхайн салбарт “Арева Монгол” компаниуд болон, Монголын Үндэсний Уул Уурхайн Ассосиаци, “Гаррисон” ХК, “Камекс” ХХК, “Метро моторс” ХХК гэх мэт бизнесийн тэргүүлэгч 10 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна.
Микрософт Динамикс Навишн систем нь дэлхийн 50 гаран орны хэл дээр 800000 жижиг, дунд бизнес эрхлэгчид хүрч 1 сая гаруй хэрэглэгчтэй Монголд 400 гаран лиценз хэрэглэгчтэй болжээ.
Микрософт Динамикс Навишн систем танай бизнест хэрэгтэй шийдэл мөн үү?
Танд үйл ажиллагааны зардлаа бууруулах, бүтээгдэхүүнээ цагт нь хүргэх, хөрөнгөө үр ашигтай зарцуулах, дүрэм журмын дагуу ажиллахад орчин үеийн олон улсын стандарт болсон Микрософт Динамикс Навишн систем туслах болно. Микрософт Динамикс Навишн систем нь байгууллагын бүхий л үйл ажиллагааг нэгтгэсэн мэдээллийн сан бүхий санхүү, нягтлан бодох бүртгэл, хүний нөөц, үйлдвэрлэл, борлуулалт, түгээлт, захиалга, худалдан авалт, харилцагчийн удирдлага зэрэг олон системийг өөртөө агуулдаг бөгөөд цар хүрээний хувьд цөөн хүнтэй жижиг аж ахуйгаас эхлээд хэдэн мянган хүнтэй корпорацид ч тохирно.
Олон улсын ERP системийг үр ашгийг жишээгээр тайлбарлавал: 10 хүнтэй эхэлж байсан нэг компани жилийн дараа ажилчдынх нь 50-д хүрэв. Эхлээд хэлтэсгүй ганцхан ерөнхий захирал ажиллаж байв. Дараагийн жилээс улам томорч компанийг үр ашигтай удирдах нь нэлээд төвөгтэй болж, хэлтэс байгуулах шаардлага гарч ирэв. Өөрөөр хэлбэл, нэг менежерийн эрхэлж байсан ажлыг хэлтэс эрхлэх шаардлагатай болов. Ийм тохиолдолд олон улсын ERP систем хэрэглэсэн хэрэглэгч ямар нэгэн чирэгдэлгүйгээр бизнесээ цааш өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Олон улсын Микрософт Динамикс Навишн системийн гол онцлог нь жижиг дунд бизнес эрхлэгчид цааш цаашдаа үйл ажиллагаа өргөтгөхөд худалдан авсан ERP систем нь тэдний хэрэгцээг бүрэн хангаж байх шаардлага бөгөөд ихэнх функийг нь бэлэн байдалд байлгаж тухайн хэрэглэгчийн ажиллах дэлгэцэн дээр шаардлагатай хамаарах хэсгийг л үзүүлж ирээдүйд хэрэг болох үед нь идэвхжүүлдэгт оршино.
Business Intelligence
Business Intelligence аливаа байгууллагад бизнесийн үйл ажиллагааг сайжруулах, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, улмаар шийдвэр гаргахад шаардагдах мэдээллээр хангах зэрэгт өргөн ашиглагдаж байна.
Өнөөдөр байгууллага хэр зэрэг үр ашигтай ажиллах нь менежерийн мэдлэг чадвар, ажлын туршлага, арга барил, удирдан манлайлж зохион байгуулах авьяас чадвар, үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг нэвтрүүлэх, оновчтой шийдвэр гаргахад зүй зохистой мэдээллийн системийг ашиглахаас ихээхэн хамаарах болжээ. Байгууллагын удирдлагын үндсэн агуулга нь шийдвэр гаргалт билээ. Шийдвэр гаргалт оновчтой байх нь ашиглаж буй мэдээллийн бодит үнэн зөв, цаг хугацаандаа байх эсэхтэй шууд холбоотой.
Тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд хэрэгцээтэй мэдээлэл нь хурдан шуурхай, үнэн зөв байх нь менежерүүдэд маш чухал. Менежерүүдийг ийм мэдээллээр хангаж чадах ERP системтэй байх нь чухал байгааг байгууллагын удирдлага анхааралдаа авч тодорхой төлөвлөгөө боловсруулан зохих хөтөлбөрийг цаг алдалгүй хэрэгжүүлэх цаг нэгэнт иржээ.
1 comment:
За навивоурд-ыг нээх амжилтай хэрэгжүүлцэн гэвэл май шүү.
Өөрстөө навижнаа сайн мэддэггүй гарууд байдаг шдээ.
Яаааг амжилттай хэрэгжсэн газар ганц ч байхгүй ш дээ.
Үндэстэй юм бичээрэй !!!
Post a Comment