Thursday, September 15, 2011

3.5G Blackberry

Мобикомын дэвшилтэт 3.5G Blackberry үйлчилгээ

(2009 оны 5 сард гаргаж байсан нийтлэл)

АНУ-д үйлдвэрлэгдсэн BlackBerry гар утас нь утсанд байх функцээс гадна өндөр хурдны интернэтийн байнгын холболт, и-мэйл хүлээн авах, илгээх, хавсралт файлуудыг нээх, Microsoft Office болон бусад өдөр тутмын програмууд дээр ажиллах боломжуудыг бүрдүүлсэн 3.5 G бүхий дэвшилтэт үйлчилгээ юм. Хэрэглэгч гар утсаа ашиглан хүссэн газраасаа хүссэн цагтаа ширээний компьютер хэрэглэгчид олгодог боломжоор хангагдан ажлаа явуулах таатай нөхцлийг BlackBerry гар утсанд зориулсан үйлчилгээ танд бүрдүүлж өгнө. Одоогийн байдлаар дэлхийн 90 орчим улсад BlackBerry гар утасны үйлчилгээ нэвтэрсэн байгаа бөгөөд ажил хэрэгч хүмүүсийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг болоод байна.

Blackberry үйлчилгээний талаар

BlackBerry Internet Service нь хувь хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Хувийнхаа 10 хүртэлх энгийн и-мэйл хаягийг хянах, ирсэн и-мэйлүүдийг зохион байгуулах, энгийн мессенжерүүдэд холбогдох, facebook, hi5 зэрэг вэб хуудас дээрх өөрийн хуудсаа тогтмол шинэчлэх зэргээр ашиглах боломжтой. Бүх төрлийн дуу, видео клип, бичлэг, мэдээ зэрэг интертейнмент мэдээллүүдийг шинээр гарсан даруйд нь үзэх, сонсох бүрэн боломжтой.

Байгууллагын хэрэглэгч

BES буюу BlackBerry Enterprise Server нь Байгууллагын хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ. Байгууллагын и-мэйл хаягаа шалгах боломжоос гадна, шинэ и-мэйл ирэх бүрт push технологийн тусламжтайгаар BlackBerry Bold утсанд тань мессежээр мэдээлнэ. Мөн хавсралт файлуудыг нээх, Microsoft Office-ийн бүхий л програм дээр ажиллах боломжтой.

Үйлчилгээний үнэ тариф
Үйлчилгээний төрөл Сарын суурь хураамж Хэрэглээний эрх
BlackBerry Internet Service 45,000 5MB

BlackBerry Bold гар утасны үзүүлэлт

Хэмжээ (Урт * Өргөн * Өндөр):

Ойролцоогоор 114мм * 66мм * 15мм

Жин (зайны хамтаар):

136г

Санах ой:

1GB байрлуулсан + 128MB флаш

Өргөтгөж болох ой:

Гадуур microSD

Зай:

1500mAhr салгаж болох/цэнэглэж болох криптографик литиум зай

Зайны ажиллах хугацаа: GSM ярих хугацаа: 4

3 цаг

GSM асаалттай байх хугацаа:

9 хоног

UMTS ярих хугацаа:

4 цаг

UMTS асаалттай байх хугацаа

10,5 хоног

Wi-Fi:

Wi-Fi 802.11a/b/g тохиргоотой

Дэлгэц:

Хагас VGA шийдэл, 480 x 320 пиксель өнгө ялгана, TFT LCD дамжуулалт, 65,000 гаруй өнгө ялгана

Камер:

2.0 MP камер, (JPEG кодтой), флаш, 3x дижитал татагч

Гар:

чиглүүлэгч бөмбөлөг бүхий бүтэн QWERTY гар

Авиа оролт/гаралт:

чанга яригч болон микрофоны бүрдэл, чихэвч, Bluetooth чихэвч, чусгай чанга яригч бүрдэлттэй

Хонх:

32 полифоник – MIDI, SP-MDI, MP3, WAV

GPS:

BlackBerry газрын зурагны хамтаар урдчилан суурилагдсан оддын хуанли бүхий GPS

Дуут шуудангийн хавсралт:

MP3 болон WAV-ын аудио хувилбаруудыг дэмжинэ

Медиа тоглуулагч:

видео хувилбарууд: DivX 4, DivX5/6, XviD-ыг хэсэгчлэн, H.263, H.264, WMV3 бүрэн дэмжинэ аудио хувилбарууд: .3gp, MP3, WMA9 (.wma/.asf), WMA9 Pro/WMA10, MIDI, AMR-NB, Professional AAC/AAC+/eAAC+

Bluetooth:

Bluetooth v2.0, mono/stereo чихэвч, Serial Port Profile дэмжинэ. Bluetooth Stereo Audio (A2DP/AVCRP)

Чихэвч:

3,5мм стерео чихэвч

USB оролт:

USB "A"-с mini USB "B"-р холбон цэнэглэх болон өндөр хурдаар мэдээлэл дамжуулахад хэрэглэгдэнэ

Хүч тохируулагч:

дотор нь солиж болох залгуур бүхий +5V DC/500 mA AC хүч тохируулагч

Дэмжих сүлжээ:

UMTS:2100/1900/850 MHz, GSM:1900/1800/900/850 MHz, GPRS, EDGE, UMTS болон HSDPA сүлжээ

Дэлгэцний програм хангамж:

таны ухаалаг гар утас болон дэлгэцний хооронд calendar, address book, tasks болон memos-ын давхар холболтыг хангана. Шинэ ажиллагаануудыг бүртгэн, таны компьютерээс BlackBerry ухаалаг гар утас руу дамжуулн

Ухаалаг утасны хамгаалалт:

нууц үг үүсгэн хамгаалж болно мөн товчлуурын түгжээтэй

No comments: