Thursday, September 15, 2011

АНУ үүрэн телефоны үйлчилгээ




АНУ үүрэн телефоны үйлчилгээ

Дэлхийд АНУ Үүрэн телефон хэрэглэгчийн тоогоор хятадийн дараа 2 дугаарт ордог. Тухайн улсад 100 гаран суурин болон утасгүй харилцаа холбооний компаны байдаг бөгөөд ихэнх нь хязгаарлагдмал хүрээнд хот түүнийг тойрон хүрээлж буй дүүргүүдийг хамарсан сүлжээтэй байдаг. Одоогийн байдлаар хамгийн том үүрэн телефоны оператор нийт Америк даяар үйлчилгээ үзүүлдэг AT&T(cingular), T-mobile, Verizon, Sprint, Nextel зэрэг томоохон компаниуд байна. АНУ-д үүрэн телефон үйлчилгээ үзүүлдэг компанууд GSM систем хэргэлдэг бөгөөд CDMA систем хэргэлдэг хамгийн өргөн зурвасын сүлжээ сайтай компанууд нь Verizon, Sprint юм.

Verzion, Sprint нь 3G буюу үүрэн телефоны 3 дахь үеийн шаардлагыг хангасан гар утсан дээрээ зурагт үзэх, өндөр хурдаар интэрнэтэд орох зэрэг үйлчилгээнүүдийг нэмэлт төлбөргүйгээр үзүүлдэг. GSM сүлжээний компанууд нь 2.5G буюу Мобиком корпорацитай ойролцоо төвшинд явж байна. GSM сүлжээний AT&T, T-Mobile компанууд нь 2007 оны 11 сараас эхлэн 3G буюу 3 дахь үеийн утасны технологид шилжих бодлого явуулж эхэлсэн байна.

АНУ-д гар утасны нэгж гэсэн ойлголт байхгүй сард хэрэглэх тодорхой хугацаа бүхий багцаас сонгоно. Жишээлбэл АТ&Т компаны сард зарцуулах ярианы хугацаа 300, 600, 1000, 1500 минут гэх мэт багцуудаас сонгоно. Гэрээ байгуулж үүрэн телефоны үйлчилгээг анх хэрэглэж эхэлсэнээс сар сараар төлбөр бодогдож төлбөр гарсанаас хэдэн 7 хоногийн дараа төлж болдог дараа төлбөрт үйлчилгээ юм. Харин минут хэтэрч ярисан тохиолдолд гэрээний дагуу минут бүрийг 10-50 центээр тооцож сарийн төлбөр дээр нэмнэ.

300-1500 минутын ярих эрх нь зөвхөн гадагшаа залгах бус гаднаас орж ирэх болон гарсан бүх ярианий минутыг тооцно. Ихэнх үүрэн телефоны операторууд орой 9өөс өглөөний 7 цаг хүртэл орсон гарсан бүх яриа үнэгүй байна. Мөн сүлжээн дотрох яриа хямдралтай, үнэгүй байна. Жишээлбэл АТ&Т бүх хэрэглэгч сүлжээн дотроо үнэгүй яридаг бол Т-Mobile ийн хэрэглэгчид 5$ нэмж төлөөд сүлжээн дотроо хязгааргүй ярина.

АНУ-д гар утас авах гэж байгаа бол доорхи хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Bigger is better зарчим буюу том компанууды үйлчилгээ нь үнэ хямд, сүлжээний хамрах цар хүрээгээр илүү байдаг. Жижиг үүрэн телефон компанууд сүлжээ муутай, хязгаарлагдмал хүрээнд барина. Ихэнх үүрэн телефоны операторууд шинээр утас авахад гэрээ байгуулна. Жишээлбэл Т-Mobile, AT&T компаниудаас утас авахын тулд хамгийн багаар бодоход 1 жилийн гэрээ байгуулж гар утасаа хямдралтай авна. Nokia N95 8GB хэмээх алдартай утасийг Т-Mobile компанитай 2 жилийн гэрээ хийвэл 100$ худалдан авж болно. Samsung Beat эсвэл Samsung T639 зэрэг утасийг Т-Mobile компаниас үйлчилгээний гэрээний дагуу үнэгүй авч болдог.

Гэрээ байгуулахад Social Security Number буюу Нийгэмийн даатгалийн дугаараас зээлийн түүхийг үзэж хангалттай оноотой байхыг шаардана. Шаардлага нь өндөр биш боловч шууд шинээр нийгэмийн даатгалийн дугаар авсан хүн утас авч чадахгүй. Хэрвээ SSN Нийгэмийн даатгалийн дугааргүй, хангалттай оноо авч амжаагүй бол Security Deposit буюу барьцааны мөнгө дунджаар 200-300$ барцаанд үлдээж утасны гэрээ байгуулна. Гэрээ амжилттай биелвэл хугацаа дуусангуут барьцааний мөнгө бүрнээр буцаан олгоно.

АНУ-д гар утсаа даатгуулж болох бөгөөд гар утасны үнийн дүнгээс шалтгаалж сарын 3-6$ төлнө. Гар утасаа хаясан, эвдэрсэн тохиолдолд тухайн компанитай холбогдож тодорхой хэмжээний мөнгө төлж шинэ утас авч болдог.

Гэрээ байгуулахгуй үүрэн телефон үйлчилгээнд хамрагдвал харьцангуй их мөнгө төлж гар утас, урьдчилсан төлбөрт кард худалдаж авна. 5$ оор 20-30 минут ярианы эрх авах бөгөөд түр хугацаагаар жуулчилж байгаа эсвэл албан уулзалт, хурал зэрэгт оролцохоор ирсэн бол энэ үйлчилгээг сонгож болно. Эдгээр ярианы кардыг АНУ-ын хот болгонд байрлах Wallmart, К Mart, Walgreens сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг.

Доорх зурган дээр Т-Mobile компаны My Faves үйлчилгээний үнийн саналыг үзүүллээ. Хамгийн хямд багцад дурийн 5 дугаар луу хязгааргүй ярих эрх, өдрийн цагаар 7-19 цаг хүртэл 300 минут ярих эрх, орой 21 цагаас өглөө 7 хүртэл, хагас бүтэн сайн өдөр хязгааргүй ярих эрх бүхий багц сарын 39.99$ ийн үнэтэй байна.

Харин доорх зурганд үзүүлсэн үйлчилгээ нь ердийн үйлчилгээ юм.

Individual Plus өдрийн цагаар 1000 минут орох болон гарах ярианы минут, шөнө амралтын өдрөөр хязгааргүй ярих эрхтэй. Сарийн төлбөр 49.99$ үнэтэй

Дээрх бүх багцуудад дугаар харах, дуут шуудангын үйлчилгээ, Call Keeper зэрэг үйчилгээнүүд багтсан байдаг.

Тeмессеж нь дээр зурагт үзүүлсэн багц үйлчилгээнд багтдаггүй. Т-Mobile үйлчилгээнд ирсэн явсан бүх мессеж бүрт 15 цэнт авдаг. Харин олон улсад мессеж илгээхэд дундажаар 90 цэнт байна. Сарын 400 мессежний эрх (5$) , 1000 мессежний эрх (10$ ) болон хязгааргуй мессежний эрх (15$) гэсэн нэмэлт багц үйлчилгээнүүд байдаг. Хэрэглэгч хэрэглээндээ тааруулж дээрхи үйлчилгээг хэрэглэх бөгөөд АНУ-ын Үүрэн телефоны багц үйлчилгээний цар хүрээ, ярианы хугацаа нь АНУ-ын иргэдийн цалин, орлоготой харьцуулахад хямд чанартай үйлчилгээ байна гэж дүгнэж байна.

“Цахим Монгол хөтөлбөр”

Цахим Монгол хөтөлбөр”

Дэлхийн олон улс орон цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдээ дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. Эдгээр улсууд цахим засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгөний хэмжээгээ жилээс жилд ихэсгэж улс орныхоо хөгжлийг хурдасгаж байна. Тухайлбал, 2003 онд Тайланд улсад цахим-татвар төсөл хэрэгжүүлснээр татварын орлого 290 хувиар өссөн бөгөөд Эстони улс мэдээлэл харилцаа холбоо технологийг улс төр, нийгмийн бүх хүрээнд өргөн нэвтрүүлснээр 2002 оны байдлаар 100000 иргэнд иргэний үнэмлэх (Smart ID card) олгож, гаалийн бүрдүүлэлтийн 60 хувийг цахим хэлбэрээр хийж, цахим татвар төлөлт 2002 онд 2000 оныхоос 3 дахин өссөн байна.

Монгол Улсад анх 1994 онд цахим шуудангийн үйлчилгээ, 1996 оноос интернэтийн үйлчилгээ нэвтэрч 2005 оноос “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

"Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд Өрх бүрт компьютер, Иргэн бүрт интернэт, Малчин бүрт гар утас, Компьютерийн үнийг 250$ руу Интернэтийн холболтыг 1 ₮ рүү зэрэг олон уриа дэвшүүлэн ажилласан. Эдгээр зорилтууд эхнээсээ биелэлээ олж компьютерийн үнэ буурч, хямд үнээр интернет хэрэглэх боломжтой болсон.

"Цахим Монгол" хөтөлбөрийн Иргэн бүрт интернэт ажлын хүрээнд Мэйжикнэт ХХК, Скай Си энд Си ХХК, Миком ХХК, Эм-Си-Эс Электроникс ХХК, Рейлком төв, Мобиком корпораци, Болдсофт ХХ компаниуд ADSL (Asymmetric Digital Subscriber Line) холболтын /сарын хураамж 20$ хурд 64 kbps-128 kbps/ үйлчилгээг эрхэлж байна. Интернэт зурвасынхаа хэмжээг өргөн болгож 2 дахин хямдруулсанаар Утасгүй интернэт, Диал Ап Шилэн кабель, Кабел шугамын холболт суурь хураамжын үнэ багасч хурд нэмэгдсэн.

2005-2012 он хүртэл хэрэгжих Цахим Монгол хөтөлбөрт 2012 онд дунд сургуулийн 10 хүүхэд тутамд нэг компьютер, багш бүрт компьютер гэж төлөвлөж байсан юм. Хүүхэд бүрт компьютер” http://www.laptop.org олон улсын төсөл хэрэгжиж 10 мянган зөөврийн компьютер АНУ-ын Засгийн газраас, 10 мянган компьютерийг манай Засгийн газар худалдан авч хүүхдүүдэд бэлэглэхээр ажиллаж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зарим зорилт үр дүн нь цаг хугацаанаас түрүүлж хурдацтайгаар биеллэлээ олж байна.

Цахим монгол хөтөлбөр олон таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн ч Монголд интернет бизнес, интернет арилжаа жинхэнэ утгаараа хөгжиж эхлээгүй байна. Монгол Улсад цахим арилжааг нэвтрүүлснээр 2012 он гэхэд бизнес (Business-to-business) хоорондын зах зээлийг өнөөгийн хэмжээнээс 10 дахин, бизнес ба хэрэглэгч (business-to-consumer) хоорондын зах зээл 20 дахин өснө гэж тооцоолсон байдаг. Цахим арилжааг хөгжүүлэх суурь орчинг бүрдүүлэх үе шатыг 2006-2008 оны хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд бодит биеллэлээ олоход нэлээн олон бэрхшээлтэй тулгарах бололтой. Цахим арилжааны суурь орчинд цахим арилжаатай холбогдох хууль эрх зүйн орчин, мэдээллийн сан, мэдээллийн удирдлагын систем, олон улсын цахим арилжаанд оролцох, бараа ажил үйлчилгээ худалдан авах цахим тогтолцооны тендер зарлах, шалгаруулах порталыг бий болгох зэрэг олон үйл ажиллагаа орж байгаа бөгөөд эдгээрийн биелэлт хангалтгүй байна.

Монгол улсын засгийн газарын харьяа засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас боловсруулсан Цахим Монгол төсөл цаашдын үйл ажиллагаа хэрэгжилтэнд нь амжилт хүсэж 2012 онд тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлж Монгол улсыг мэдээлэл харилцаа холбоо технологийн хөгжлийн үзүүлэлтүүдээр Ази тивдээ эхний арван улсын тоонд орох зорилтыг Монголчууд хүчээ нэгтгэн хамтран биелүүлье.


Интернэтээр үнэгүй ярьцгаая!




Интернэтээр үнэгүй ярьцгаая!

Таны найз нөхөд, аав ээж, ах эгч тань алс хол дэлхийн аль нэгэн улсад байдаг уу? Тэдэнтэй хямд үнээр удаан ярихыг хүсдэг үү?

Интернэт хэрэглэгчид өөр улс оронд байгаа хамаатан садан руугаа олон улсын ярианы картаар ярьж байгаатай адил гэхдээ илүү хямд үнээр Skypeтm программын тусламжтайгаар ярьж болно.

Skypeтm программын тусламжтайгаар ярих, видео ярилцлага хийх, чатлах, файл солилцох, гар утас руу дуудлага хийх, гар утаснаас компьютер луу дуудлага хийх зэрэг маш өргөн боломжтой юм.

Skypeтm VoIP (voice over IP ) технологыг хэрэглэдэг бөгөөд хэрэглэгчдэд энгийн утас рүү үнэгүй ярих боломжыг олгодог. Гадаадаас Монголын энгийн утас руу үнэгүй ярьж, зарим улс руу үнэгүй ярих (Toll Free үнэгүй утас), гар утас руу дуудлага хийх, дуудлага хүлээн авах үйлчилгээ харьцангуй хямд үнээр хийх гээд олон сайн давуу талтай юм.

Энэхүү программын интернетээр дамжих ярианий чанар нь бусад төрлийн программ Yahoo! Messenger, MSN мессенжертэй харцуулахад илүү сайн байдаг.

Skypeтm программыг дээрхи бүх зорилгоор ашиглахад

- компьютер,

- интернэт холболт,

- чихэвч,

- микрофон

- Вэб камер (зөвхөн видео ярилцлага хийхэд)

-Skype программ хэрэглэгчдэд хэрэгтэй.

"Бүх дэлхий даяараа төлбөргүй ярьцгаая" гэсэн уриатай Skype Technologies компаний " Skypeтm " программын боломжуудыг сайжруулж шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна.

Skype Technologies компаны шинэ үйлчилгээ болох Skype Prime хэмээх бусдад төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжийг хэрэглэгчиддээ олгосон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч Монголд 1619 гэх мэт дөрвөн оронтой дугаар ашиглан лавлахын үйлчилгээг Монголд буй хүмүүст үзүүлж байсан бол одоо Skypeтm программыг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст уг үйлчилгээгээ хүргэх боломжтой.

Зарим гар утасны операторууд Skype Technologies компанитай хамтран шинэ технологи нэвтрүүлж байна. Английн гар утасны операторууд Skype Technologies компанитай хамтран Skypephone-ийг гаргасан.

Skypephone нь сүүлийн үеийн (3rd Generation) гар утас болсон бөгөөд интернэт сүлжээнд холбогдон Skype-ийн найзуудтайгаа чаатлаж болно. Skypephone гар утас Австрали, Австри, Дани, Гонг Конг, Итали, Ирланд, Макао ба Шведэд худалдаалагдаж байна.

Хэрэглэгч таны гар утас Windows Mobile буюу Symbian системтэй бол интернэтээр дамжин Skype бүрэн утгаар нь ашиглаж хямд үнэ чанарыг мэдэрч болно.

Skypeтm программ татаж авах бол http://www.skype.com, хэрэглээ нэмэлт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.skype.com/features/ хаягаар орж сонирхоорой.


www.gogo.mn

www.gogo.mn

Монгол Контент ХХК нь 2007 оноос эхлэн дэлхийд хамгийн эрчимтэй тархаж буй интернетийн хэрэглээг шинэлэг дүр төрх бүхий www.gogo.mn вэб сайтаар дамжуулан хэрэглэгчидэд мэдээлэлийн цогц үйлчилгээг хүргэж эхэлсэн.

Интернэт хэрэглэгчид www.gogo.mn-ээс

  • Вэб - Дэлхийн хамгийн өргөн мэдээллийн сан бүхий хайлтын www.google.com, www.yahoo.com, www.msn.com сайтуудаас нэгэн зэрэг хайлт хийх;
  • Мэдээ - Өдөр тутмын дотоод, гадаад мэдээ, мэдээллийг шуурхай үйл явдал болсон даруйд нь хүлээн авах;
    • Мэдээний хуудсыг хэрэглэгч өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой. Үүний тулд тохиргоо товчлуур дээр дарж, тухайн хуудсанд харуулахыг хүссэн мэдээллийн төрлөө сонгон хадгална. Мөн эдгээр мэдээллийн гарч ирэх дарааллыг ч өөрчилж чадна .
  • UB Map - УБ хотод байрлаж буй албан байгууллагууд, орон сууц, гэр хороолол, хотын гудамжуудын хаягийн мэдээллийг авах;
  • Э-Шуудан - SMS илгээх боломж бүхий э-шууданг ашиглах;
  • Хөгжим - Монгол ая дууг өөрийн сонирхлоор сонгон сонсож, клип үзэх, караоке дуулах;
  • Гар утас - Гар утасны ая, дэлгэцийн зураг, тоглоомуудын талаарх мэдээллийг авах зэрэг цоо шинэ боломжуудыг мэдрэх болно.
  • Тоглоом - Ажлын алжаал тайлж тоглоом тоглох
  • Блог - Өөрийн санал бодлыг бусадтай хуваалцаж блог бичих

http://share.gogo.mn

Интернэт хэрэглэгчид нэгэ нэгэндээ файл дамжуулж мэдээлэл солилцох үйл ажиллагаа жил жилд нэмэгдэж том хэмжээний файл дамжуулах боломжгүйг байдаг. GoGo.mn цахим үйлчилгээний баг хэрэглэгчиддээ файл дамжуулах GOGO SHARE шинэ үйлчилгээг санал болгож байна. GoGo Share үйлчилгээг ашигласнаар файл дамжуулах хязгаарлагдмал байдлаас ангижирна.

Хэрэглэгч үнэ төлбөргүйгээр 100 мегабайт хүртэл хэмжээтэй файлуудыг GoGo Share-т байрлуулан дамжуулах боломжтой. Интернэт хэрэглэгчдийн GoGo Share-т байрлуулсан файлын URL-ийг хүлээн авсан хэрэглэгч файлыг татаж авах боломжтой болно. Хэрэглэгч файлаа GoGo Share-т байрлуулаад ашиглаж дууссан үедээ файлаа устгах боломжтой. Нэг анхааруйштай зүйл бол хэрэглэгчийн оруулсан файл-д ямар нэг хандалт орж ирэхгүй 7 хоног өнгөрөхөд системээс усгагдана.

GoGo Share-ийг ашиглах алхамууд

  1. GoGo Share-т нэвтрэх, (бүртгүүлэх)
  2. GoGo Share-т байрлуулах файлаа сонгож, upload хийх
  3. Файл татаж авах холбоосыг хүлээн авах
  4. Холбоосыг файл татаж авах хэрэглэгчид илгээх

http://share.gogo.mn үйлчилгээг судалгаагаар залуучууд маш өргөн ашиглаж нэг нэгэндээ дуу буюу MP3 файль видео файл дамжуулахдаа өргөнөөр ашиглаж байна.

Хэрэглэгчид энэ үйлчилгээг өөрийн хэрэглээндээ зориулан төрөл бүрийн файл дамжуулахдаа хэрэглэж, мэдээ, блог хэсгээс мэдээлэлээ авч интернэт технологыг төгс утгаар нь ашиглахыг хүсье.