Thursday, September 15, 2011

Messengers

Netiquette (Network educate) : Messengers

Интернэт мэдлэг: Мессенжер

Интернэт ертөнцөд Yahoo! IM, MSN Messenger, AOL IM, Google Talk, ба Meebo гэх мэт нилээн олон мессенжерүүд өрсөлдөж байна. Эдгээр мессенжерүүдийг хэрэглэхдээ Shorthand-товчилсон үгс, Emoticon-сэтгэлийн илэрхийлэл өргөнөөр ашигладаг.

Хэрэглэгчид интернэт хэл болсон Англи хэлээр хоорондоо танилцаж нөхөрлөхдөө хэрэглэдэг Shorthand - товчилсон үгс талаар үзье.

ASL- Age, Sex, Location Нас Хүйс Байрлалын талаархи мэдээлэл

ASAP As soon as possible Боломж гармагц

BTW By the way Дашрамд хэлэхэд

OTOH On the other hand Өөр талаас нь харвал

CU See you Баяртай

FYI For your information Таны мэдлэгт гэх мэтээр товчилж бичдэг бөгөөд илүү мэдээлэл авахыг хүсвэл http://www.gr8pcdr.com/shorthand.htm хуудсаар зочлоорой.

Emoticon-сэтгэлийн илэрхийлэл нь мессенжерүүдэд Icon- Дүрст тэмдэглэгээ байдлаар стандартаар байдаг бөгөөд эдгээрээс өөрийн хүссэнээр сонгож ашиглах боломжтой. Yahoo! IM, MSN Messenger, AOL IM ашигладаг бол www.sweetim.com гэсэн хаягнаас үнэгүй SweetIM программ татаж авсанаар олон янзын Emoticon, Smiley, Дуу, Хөдөлгөөнт дүрс гээд олон сонголт хийх боломжтой.

Хамгийн өргөн ашигладаг, олон хэрэглэгчтэй Yahoo! Месенжерийн зарим нэг онцлог, боломжуудын талаар цухас дурдья. Мэйл үйлчилгээний файл илгээх дээд хэмжээ 10 мега байт бол Yahoo! Месенжер файл илгээх хэмжээ 100 мега байт байдаг. Хэрвээ хэрэглэгчийн сургууль, ажлын газрын сүлжээ yahoo messenger-ийг хаасан, ямар нэгэн шалтгаанаар messenger суулгах боломжгүй байгаа бол вэбд суурилсан Yahoo Web messenger-ийг ашиглаад үзээрэй. http://messenger.yahoo.com хаягаар орж Yahoo! Messenger for the Web, Yahoo! Messenger 8.1, Yahoo! Messenger 9.0 суулгаж болно. Yahoo! Месенжерээс өөр төрлийн Мессенжер хэрэглэдэг бол www.meebo.com хаягаар вэб мессенжер ашиглаж болно. Зарим Yahoo! Messenger хэрэглэгчид Invisible буюу харагдахгүйгээр ордог бөгөөд ингэж орж байгаа тохиолдолд http://en.xeeber.com хаягнаас орж тухайн хүн Yahoo! Messenger ашиглаж байгаа эсэхийг мэдэх боломжтой. Yahoo! Messenger зэрэг ажлуулах хэрэгцээ зарим үед хэрэглэгчидэд гардаг бөгөөд тухай бүрт нь Мессенжерээсээ гарч орох гээд нэлээн бэрхшээлтэй байдаг. Иймээс Yahoo! Messenger зэрэг ашиглах энгийн аргыг доор дурдья.

Start цэсний RUN комманд руу ороод regedit гэж бичээд гарч ирэх цонхноос KEY_CURRENT_USER->Software->Yahoo->pager->Test гэж ороод Баруун талын талбарын Type хэсгийн REG_SZ дотор хулганыхаа баруун товчийг дарахад NEW гэсэн цэс гарч ирэх бөгөөд түүнээс DWORD Value -н сонгоход New Value #1 гэсэн талбар үүснэ, Үүний нэрийг plural болгоно. Дараа нь түүн дээрээ хулганаараа хос даралт хийхэд цонх гарч ирнэ. Value data 1 Base decimal утгуудыг яг адилхан болгоод Ok комманд өгнө. Нэг доор олон yahoo мессенжер нээх боломжтой боллоо.


No comments: