Thursday, September 15, 2011

“Цахим Монгол хөтөлбөр”

Цахим Монгол хөтөлбөр”

Дэлхийн олон улс орон цахим засгийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдээ дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. Эдгээр улсууд цахим засгийг хөгжүүлэх хөтөлбөрүүдэд зарцуулах мөнгөний хэмжээгээ жилээс жилд ихэсгэж улс орныхоо хөгжлийг хурдасгаж байна. Тухайлбал, 2003 онд Тайланд улсад цахим-татвар төсөл хэрэгжүүлснээр татварын орлого 290 хувиар өссөн бөгөөд Эстони улс мэдээлэл харилцаа холбоо технологийг улс төр, нийгмийн бүх хүрээнд өргөн нэвтрүүлснээр 2002 оны байдлаар 100000 иргэнд иргэний үнэмлэх (Smart ID card) олгож, гаалийн бүрдүүлэлтийн 60 хувийг цахим хэлбэрээр хийж, цахим татвар төлөлт 2002 онд 2000 оныхоос 3 дахин өссөн байна.

Монгол Улсад анх 1994 онд цахим шуудангийн үйлчилгээ, 1996 оноос интернэтийн үйлчилгээ нэвтэрч 2005 оноос “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ.

"Цахим Монгол" хөтөлбөрийн хүрээнд Өрх бүрт компьютер, Иргэн бүрт интернэт, Малчин бүрт гар утас, Компьютерийн үнийг 250$ руу Интернэтийн холболтыг 1 ₮ рүү зэрэг олон уриа дэвшүүлэн ажилласан. Эдгээр зорилтууд эхнээсээ биелэлээ олж компьютерийн үнэ буурч, хямд үнээр интернет хэрэглэх боломжтой болсон.

"Цахим Монгол" хөтөлбөрийн Иргэн бүрт интернэт ажлын хүрээнд Мэйжикнэт ХХК, Скай Си энд Си ХХК, Миком ХХК, Эм-Си-Эс Электроникс ХХК, Рейлком төв, Мобиком корпораци, Болдсофт ХХ компаниуд ADSL (Asymmetric Digital Subscriber Line) холболтын /сарын хураамж 20$ хурд 64 kbps-128 kbps/ үйлчилгээг эрхэлж байна. Интернэт зурвасынхаа хэмжээг өргөн болгож 2 дахин хямдруулсанаар Утасгүй интернэт, Диал Ап Шилэн кабель, Кабел шугамын холболт суурь хураамжын үнэ багасч хурд нэмэгдсэн.

2005-2012 он хүртэл хэрэгжих Цахим Монгол хөтөлбөрт 2012 онд дунд сургуулийн 10 хүүхэд тутамд нэг компьютер, багш бүрт компьютер гэж төлөвлөж байсан юм. Хүүхэд бүрт компьютер” http://www.laptop.org олон улсын төсөл хэрэгжиж 10 мянган зөөврийн компьютер АНУ-ын Засгийн газраас, 10 мянган компьютерийг манай Засгийн газар худалдан авч хүүхдүүдэд бэлэглэхээр ажиллаж байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн зарим зорилт үр дүн нь цаг хугацаанаас түрүүлж хурдацтайгаар биеллэлээ олж байна.

Цахим монгол хөтөлбөр олон таатай нөхцлийг бүрдүүлж өгсөн ч Монголд интернет бизнес, интернет арилжаа жинхэнэ утгаараа хөгжиж эхлээгүй байна. Монгол Улсад цахим арилжааг нэвтрүүлснээр 2012 он гэхэд бизнес (Business-to-business) хоорондын зах зээлийг өнөөгийн хэмжээнээс 10 дахин, бизнес ба хэрэглэгч (business-to-consumer) хоорондын зах зээл 20 дахин өснө гэж тооцоолсон байдаг. Цахим арилжааг хөгжүүлэх суурь орчинг бүрдүүлэх үе шатыг 2006-2008 оны хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд бодит биеллэлээ олоход нэлээн олон бэрхшээлтэй тулгарах бололтой. Цахим арилжааны суурь орчинд цахим арилжаатай холбогдох хууль эрх зүйн орчин, мэдээллийн сан, мэдээллийн удирдлагын систем, олон улсын цахим арилжаанд оролцох, бараа ажил үйлчилгээ худалдан авах цахим тогтолцооны тендер зарлах, шалгаруулах порталыг бий болгох зэрэг олон үйл ажиллагаа орж байгаа бөгөөд эдгээрийн биелэлт хангалтгүй байна.

Монгол улсын засгийн газарын харьяа засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээлэл харилцаа холбоо технологийн газраас боловсруулсан Цахим Монгол төсөл цаашдын үйл ажиллагаа хэрэгжилтэнд нь амжилт хүсэж 2012 онд тавьсан зорилтуудаа амжилттай биелүүлж Монгол улсыг мэдээлэл харилцаа холбоо технологийн хөгжлийн үзүүлэлтүүдээр Ази тивдээ эхний арван улсын тоонд орох зорилтыг Монголчууд хүчээ нэгтгэн хамтран биелүүлье.


No comments: