Thursday, September 15, 2011

АНУ үүрэн телефоны үйлчилгээ




АНУ үүрэн телефоны үйлчилгээ

Дэлхийд АНУ Үүрэн телефон хэрэглэгчийн тоогоор хятадийн дараа 2 дугаарт ордог. Тухайн улсад 100 гаран суурин болон утасгүй харилцаа холбооний компаны байдаг бөгөөд ихэнх нь хязгаарлагдмал хүрээнд хот түүнийг тойрон хүрээлж буй дүүргүүдийг хамарсан сүлжээтэй байдаг. Одоогийн байдлаар хамгийн том үүрэн телефоны оператор нийт Америк даяар үйлчилгээ үзүүлдэг AT&T(cingular), T-mobile, Verizon, Sprint, Nextel зэрэг томоохон компаниуд байна. АНУ-д үүрэн телефон үйлчилгээ үзүүлдэг компанууд GSM систем хэргэлдэг бөгөөд CDMA систем хэргэлдэг хамгийн өргөн зурвасын сүлжээ сайтай компанууд нь Verizon, Sprint юм.

Verzion, Sprint нь 3G буюу үүрэн телефоны 3 дахь үеийн шаардлагыг хангасан гар утсан дээрээ зурагт үзэх, өндөр хурдаар интэрнэтэд орох зэрэг үйлчилгээнүүдийг нэмэлт төлбөргүйгээр үзүүлдэг. GSM сүлжээний компанууд нь 2.5G буюу Мобиком корпорацитай ойролцоо төвшинд явж байна. GSM сүлжээний AT&T, T-Mobile компанууд нь 2007 оны 11 сараас эхлэн 3G буюу 3 дахь үеийн утасны технологид шилжих бодлого явуулж эхэлсэн байна.

АНУ-д гар утасны нэгж гэсэн ойлголт байхгүй сард хэрэглэх тодорхой хугацаа бүхий багцаас сонгоно. Жишээлбэл АТ&Т компаны сард зарцуулах ярианы хугацаа 300, 600, 1000, 1500 минут гэх мэт багцуудаас сонгоно. Гэрээ байгуулж үүрэн телефоны үйлчилгээг анх хэрэглэж эхэлсэнээс сар сараар төлбөр бодогдож төлбөр гарсанаас хэдэн 7 хоногийн дараа төлж болдог дараа төлбөрт үйлчилгээ юм. Харин минут хэтэрч ярисан тохиолдолд гэрээний дагуу минут бүрийг 10-50 центээр тооцож сарийн төлбөр дээр нэмнэ.

300-1500 минутын ярих эрх нь зөвхөн гадагшаа залгах бус гаднаас орж ирэх болон гарсан бүх ярианий минутыг тооцно. Ихэнх үүрэн телефоны операторууд орой 9өөс өглөөний 7 цаг хүртэл орсон гарсан бүх яриа үнэгүй байна. Мөн сүлжээн дотрох яриа хямдралтай, үнэгүй байна. Жишээлбэл АТ&Т бүх хэрэглэгч сүлжээн дотроо үнэгүй яридаг бол Т-Mobile ийн хэрэглэгчид 5$ нэмж төлөөд сүлжээн дотроо хязгааргүй ярина.

АНУ-д гар утас авах гэж байгаа бол доорхи хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй.

Bigger is better зарчим буюу том компанууды үйлчилгээ нь үнэ хямд, сүлжээний хамрах цар хүрээгээр илүү байдаг. Жижиг үүрэн телефон компанууд сүлжээ муутай, хязгаарлагдмал хүрээнд барина. Ихэнх үүрэн телефоны операторууд шинээр утас авахад гэрээ байгуулна. Жишээлбэл Т-Mobile, AT&T компаниудаас утас авахын тулд хамгийн багаар бодоход 1 жилийн гэрээ байгуулж гар утасаа хямдралтай авна. Nokia N95 8GB хэмээх алдартай утасийг Т-Mobile компанитай 2 жилийн гэрээ хийвэл 100$ худалдан авж болно. Samsung Beat эсвэл Samsung T639 зэрэг утасийг Т-Mobile компаниас үйлчилгээний гэрээний дагуу үнэгүй авч болдог.

Гэрээ байгуулахад Social Security Number буюу Нийгэмийн даатгалийн дугаараас зээлийн түүхийг үзэж хангалттай оноотой байхыг шаардана. Шаардлага нь өндөр биш боловч шууд шинээр нийгэмийн даатгалийн дугаар авсан хүн утас авч чадахгүй. Хэрвээ SSN Нийгэмийн даатгалийн дугааргүй, хангалттай оноо авч амжаагүй бол Security Deposit буюу барьцааны мөнгө дунджаар 200-300$ барцаанд үлдээж утасны гэрээ байгуулна. Гэрээ амжилттай биелвэл хугацаа дуусангуут барьцааний мөнгө бүрнээр буцаан олгоно.

АНУ-д гар утсаа даатгуулж болох бөгөөд гар утасны үнийн дүнгээс шалтгаалж сарын 3-6$ төлнө. Гар утасаа хаясан, эвдэрсэн тохиолдолд тухайн компанитай холбогдож тодорхой хэмжээний мөнгө төлж шинэ утас авч болдог.

Гэрээ байгуулахгуй үүрэн телефон үйлчилгээнд хамрагдвал харьцангуй их мөнгө төлж гар утас, урьдчилсан төлбөрт кард худалдаж авна. 5$ оор 20-30 минут ярианы эрх авах бөгөөд түр хугацаагаар жуулчилж байгаа эсвэл албан уулзалт, хурал зэрэгт оролцохоор ирсэн бол энэ үйлчилгээг сонгож болно. Эдгээр ярианы кардыг АНУ-ын хот болгонд байрлах Wallmart, К Mart, Walgreens сүлжээ дэлгүүрүүдээр зарагддаг.

Доорх зурган дээр Т-Mobile компаны My Faves үйлчилгээний үнийн саналыг үзүүллээ. Хамгийн хямд багцад дурийн 5 дугаар луу хязгааргүй ярих эрх, өдрийн цагаар 7-19 цаг хүртэл 300 минут ярих эрх, орой 21 цагаас өглөө 7 хүртэл, хагас бүтэн сайн өдөр хязгааргүй ярих эрх бүхий багц сарын 39.99$ ийн үнэтэй байна.

Харин доорх зурганд үзүүлсэн үйлчилгээ нь ердийн үйлчилгээ юм.

Individual Plus өдрийн цагаар 1000 минут орох болон гарах ярианы минут, шөнө амралтын өдрөөр хязгааргүй ярих эрхтэй. Сарийн төлбөр 49.99$ үнэтэй

Дээрх бүх багцуудад дугаар харах, дуут шуудангын үйлчилгээ, Call Keeper зэрэг үйчилгээнүүд багтсан байдаг.

Тeмессеж нь дээр зурагт үзүүлсэн багц үйлчилгээнд багтдаггүй. Т-Mobile үйлчилгээнд ирсэн явсан бүх мессеж бүрт 15 цэнт авдаг. Харин олон улсад мессеж илгээхэд дундажаар 90 цэнт байна. Сарын 400 мессежний эрх (5$) , 1000 мессежний эрх (10$ ) болон хязгааргуй мессежний эрх (15$) гэсэн нэмэлт багц үйлчилгээнүүд байдаг. Хэрэглэгч хэрэглээндээ тааруулж дээрхи үйлчилгээг хэрэглэх бөгөөд АНУ-ын Үүрэн телефоны багц үйлчилгээний цар хүрээ, ярианы хугацаа нь АНУ-ын иргэдийн цалин, орлоготой харьцуулахад хямд чанартай үйлчилгээ байна гэж дүгнэж байна.

No comments: