Thursday, September 15, 2011

Интернэтээр үнэгүй ярьцгаая!




Интернэтээр үнэгүй ярьцгаая!

Таны найз нөхөд, аав ээж, ах эгч тань алс хол дэлхийн аль нэгэн улсад байдаг уу? Тэдэнтэй хямд үнээр удаан ярихыг хүсдэг үү?

Интернэт хэрэглэгчид өөр улс оронд байгаа хамаатан садан руугаа олон улсын ярианы картаар ярьж байгаатай адил гэхдээ илүү хямд үнээр Skypeтm программын тусламжтайгаар ярьж болно.

Skypeтm программын тусламжтайгаар ярих, видео ярилцлага хийх, чатлах, файл солилцох, гар утас руу дуудлага хийх, гар утаснаас компьютер луу дуудлага хийх зэрэг маш өргөн боломжтой юм.

Skypeтm VoIP (voice over IP ) технологыг хэрэглэдэг бөгөөд хэрэглэгчдэд энгийн утас рүү үнэгүй ярих боломжыг олгодог. Гадаадаас Монголын энгийн утас руу үнэгүй ярьж, зарим улс руу үнэгүй ярих (Toll Free үнэгүй утас), гар утас руу дуудлага хийх, дуудлага хүлээн авах үйлчилгээ харьцангуй хямд үнээр хийх гээд олон сайн давуу талтай юм.

Энэхүү программын интернетээр дамжих ярианий чанар нь бусад төрлийн программ Yahoo! Messenger, MSN мессенжертэй харцуулахад илүү сайн байдаг.

Skypeтm программыг дээрхи бүх зорилгоор ашиглахад

- компьютер,

- интернэт холболт,

- чихэвч,

- микрофон

- Вэб камер (зөвхөн видео ярилцлага хийхэд)

-Skype программ хэрэглэгчдэд хэрэгтэй.

"Бүх дэлхий даяараа төлбөргүй ярьцгаая" гэсэн уриатай Skype Technologies компаний " Skypeтm " программын боломжуудыг сайжруулж шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлсээр байна.

Skype Technologies компаны шинэ үйлчилгээ болох Skype Prime хэмээх бусдад төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжийг хэрэглэгчиддээ олгосон. Өөрөөр хэлбэл хэрэглэгч Монголд 1619 гэх мэт дөрвөн оронтой дугаар ашиглан лавлахын үйлчилгээг Монголд буй хүмүүст үзүүлж байсан бол одоо Skypeтm программыг ашиглан дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүст уг үйлчилгээгээ хүргэх боломжтой.

Зарим гар утасны операторууд Skype Technologies компанитай хамтран шинэ технологи нэвтрүүлж байна. Английн гар утасны операторууд Skype Technologies компанитай хамтран Skypephone-ийг гаргасан.

Skypephone нь сүүлийн үеийн (3rd Generation) гар утас болсон бөгөөд интернэт сүлжээнд холбогдон Skype-ийн найзуудтайгаа чаатлаж болно. Skypephone гар утас Австрали, Австри, Дани, Гонг Конг, Итали, Ирланд, Макао ба Шведэд худалдаалагдаж байна.

Хэрэглэгч таны гар утас Windows Mobile буюу Symbian системтэй бол интернэтээр дамжин Skype бүрэн утгаар нь ашиглаж хямд үнэ чанарыг мэдэрч болно.

Skypeтm программ татаж авах бол http://www.skype.com, хэрэглээ нэмэлт үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.skype.com/features/ хаягаар орж сонирхоорой.


No comments: