Вэб 2.0 гэсэн нэр томьёо гараад 2 жил гаруйхан хугацаа өнгөрч байгаа боловч Интернэт ертөнцийг ихээхэн өөрчилж, шинэ технологи, хэрэглэгчиддээ ойртсон шинэ үйлчилгээ боломжуудыг санал болгож байна. Интернэт хэрэглэгчдэд төлбөртэй байсан үйлчилгээг үнэгүйгээр хүргэж илүү олон хэрэглэгчийг өөртөө татаж нэр хүндээ өсгөн зар рекламнаас олох мөнгөндөө анхаарах нь бас нэгэн тактик. Үнэгүй юманд нугасгүй гэдэг сайхан үг байдаг даа? Саяхныг хүртэл хэрэглэгчдэд их зүйлс худалдаалсан сайтыг сайн сайт гэж үздэг байсан бөгөөд одоо үед эсрэгээрээ эргээд байна. Амжилт олж байгаа сайтууд нь аль болох үнэгүй үйлчилгээг санал болгож үйлчилгээнийхээ нэр төрлийг олшруулж байна. Хямдруулах, үнэгүй байх нь эцэстээ их орлого авчирдаг бөгөөд их хэмжээний ажлыг бий болгож олон хэрэглэгчийг хамруулж байна. Вэб 2.0 бүхий вэбүүд глобал шинж чанартай болж олны ташаалыг олж, алдар нэртэй болж, мөн ашиг орлогоороо тэргүүлсэн жишээ олон байна. Вэб 2.0 вэбийн төрөлд блогууд, мессеж, э-шуудан, дуу видео, файл солилцох, мэтгэлцээн, вики, podcast, social bookmarking, RSS зэрэг технологиуд орох бөгөөд “олон нийтэд нээлттэй байх ” хоорондоо хэрэгцээт мэдээллээ солилцох боломжийг хэрэглэгчдэд бий болгодог. Вэб 2.0 вэбийн түгээмэл хэрэглэгддэг хоёр үйлчилгээг авч үзье
Вики-гийн тухай
Тодорхойлолт: Бичлэгийг нь хэн ч засаж нэмж өөрчилж болохоор зохион байгуулсан лавлагаа вэб.
Вэбийг хэрэглэгч нь мэргэжлийн хүмүүсээс илүү байж болдгийн хамгийн том жишээ нь Wikipedia юм. Wikipedia бол дэлхийн хүн төрөлхтөний “өмч”, дэлхий нийтийн хамтын “бүтээл”, нэвтэрхий толь юм. Учир нь дэлхийн хаанаас ч, хэн ч www.wikipedia.org -д өөрсдийн хүссэн зүйлийнхээ талаар тайлбарлан, санал бодлоо тусгах боломжтой. Олон хүний бодол санаа туссан мэдээлэл илүү үнэнд дөхөх болно. Монгол хэл дээрх вики сайт http://mn.wikipedia.org 2004 онд хийгдэж эхэлжээ. Монгол хэл дээрх хувилбарт одоогоор 773 өгүүллэг нийтлэл байна. Харин тодорхой тооны эрдэмтэн мэргэд нэгдэж хийсэн нэвтэрхий толинууд үүнийг хэрэглээгээрээ гүйцэхгүй байна. Жишээ нь: Microsoft Corp.-ийн www.encarta.com бүтээл нь маш том, сайн онлайн нэвтэрхий толь хэдий ч Дэлхий нийтийн нээлттэй нэвтэрхий толь” wikipedia-г мэдээллийн далайц, агуулгаараа гүйцэхгүй юм.
Блогын тухай
Тодорхойлолт: Блог (Blog) гэдэг нь "Web log" гэсэн үгийн товчлол юм. Блогийн гол ач холбогдол нь хэрэглэгчид өөрөө хэвлэн нийтлэгч болж байгаа юм. Өөрөөр хэлбэл та вэб сайттай, хувийн болон бусад зорилгоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болж өөрийн дуу хоолойгоо интернэтээр цацна гэсэн үг
Блог дээр ямар нэгэн мэдээлэл оруулахдаа текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэг зэрэг мэдээллийн бүх л хэлбэрүүдийг оруулах боломжтой байдаг. Мөн блогийн чухал давуу тал ба дээрх гол зүйлүүдийг уншигчид нь өөрсдийн сэтгэгдэлээ үлдээх боломжтой байдаг.
Хүмүүс блогийг олон төрлөөр үүсгэж ашигладаг. Блогыг үүсгэхдээ төрөлжүүлэх нь уншигчдын сонирхлыг татах талтай. Жишээ нь:
- Та фото зураг сонирхогч бол өөрийн зургуудаар онлайн фото сэтгүүл үүсгэж болно. Ингэвэл энэ нь фото блогын төрөлд хамаарагдана.
- Та видео сонирхогч бол өөрийн авсан бичлэгүүд болон бусад сайтуудад байгаа сонирхолтой видео бичлэгүүдээрээ блог үүсгэж болно. Энэ нь видео блогын төрөлд хамаарагдана.
- Мөн дээр дурдсан текст, зураг, холбоос, видео бичлэг, аудио бичлэгийг хослуулан үүсгэж ч болно.
Та хэрвээ өөрийн блогоо нээж амжаагүй бол Монгол хэлээрх блог сайтуудад хандан өөрийн блогийг үүсгээрэй.
http://blog.gogo.mn, http://blog.banjig.net/ , http://blogmn.net, http://www.bugdeeree.mn гэх мэт.
"Цаг төр" сэтгүүлийн Мэдээллийн Технологын буланд 2007 оны 10 дугаар сарын 08
No comments:
Post a Comment