Шилэн кабель интернэт холболтын үйлчилгээ | ||
Нэр | Digicom | Sansar internet |
Аж ахуйн нэгжийн нэр | Дижиком ХХК | Сансар интернет ХХК |
Холбоо барих: И-мэйл хаяг утас/факс | 88125854,88119395, 314159 Факс 314159 | Sansar@sansar.info 322813,322289 Факс 322813 |
Вэб сайт | http://www.digicom.mn/ | http://www.sansar.mn |
Кабель | Шилэн кабель 128kbps $20 256kbps 512kbps 2 Mbps Байгууллагад зориулсан холболт 64kbps $20 128kbps 2 Mbps | Шилэн кабель 512 60 Суурь хураамж 160 т.н. |
Утасгүй интернет холболтын үйлчилгээ | ||
Нэр | Skynet | Wimax |
Аж ахуйн нэгжийн нэр | Скайтел” ХХК | Улуснэт ХХК |
Холбоо барих: И-мэйл хаяг утас/факс | Skytel@skytel.mn 319191, 1515 Факс: 318487 | service@ulusnet.m 321434 Факс: 322686 |
Вэб сайт | http://www.skytel.mn | http://www.ulusnet.mn |
Утасгүй | 30 хоног Хурд 512 к/бсек Хязгаар 5 Гига байт Үнэ 20$ 30 хоног Хязгааргүй Үнэ 50$ Skynet модем 199 т.н | 150 kbps 80$ 300 kbps 150$ Үйлчилгээний эрхийн хураамж 100$ 550 kbps 230$ 800 kbps 330$ 1100 kbps 450$ 00:00-07:00 440 kbps хязгаар 5 Гб 30 хоног 5000 ₮ |
Интернэт холболт
Диал ап (dial-up) холболт
Диал ап холболт нь компьютерийн модем, утасны шугам ашиглан интернэтэд холбогдoх vйлчилгээ юм. Холболтын хамгийн дээд хурд нь 56 кб/с байдаг. Европын холбооны улсуудын интернэт хэрэглэгчдийн дунд хийсэн судалгаагаар, хэрэглэгчдийн 45 орчим хувь нь Диал Апааp интернэтэд холбогддог байна. Энэ холболт нь интернэт холболтын төрөл дотроо хамгийн хурд багатай ч хэрэглэхэд хялбар байдаг учраас хэрэглэгчдийн олонх нь сонгодог байна. Диал Ап холболт хийхэд телефон утасны шугам, компьютертээ модемтой байхад хангалттай.
Кабелийн холболт
Кабелийн холболт нь сүлжээний кабелийн шугамаар, кабелийн телевиз дамжуулдаг утсан шугамаар эсвэл шилэн кабелиар холбогдож болдог. Сүлжээний кабелийн шугамаар холболт хийхэд орон зай хамааралгүй, үнэ болон хурд нь DSL (digital subscriber line) холболттой ойролцоо байдаг.
DSL холболт нь
DSL холболт нь утасны сүлжээг ашиглан өндөр хурдны модемийн тусламжтайгаар интернэтэд холбогддог. Харин шилэн кабелийн холболтын үйлчилгээ DSL-ийг бодвол богино хугацаанд суурилуулж холбох боломжтойгоос гадна хурд сайтай учир олон хэрэглэгчидтэй интернэт кафед ихээхэн ашигладаг байна.
Хиймэл дагуул (Сансрын холболт)
Алслагдсан нутагт амьдардаг интернэтийн хэрэглэгчид DSL болон кабелийн холболтыг хэрэглэх боломжгүй учраас хиймэл дагуул ашиглан интернэт авдаг байна. Энэ төрлийн холболтонд цаг агаарын таагүй байдал ихээхэн нөлөөлдөг сул талтай.
Утасгүй холболт
Хаанаас ч интернэтэд холбогдож болдог, сүүлийн үед өргөнөөр ашиглаж байгаа технологи бол WiMax ба Wi-Fi (802.11) утасгүй сүлжээ юм. Эдгээр технологийг үйлчилгээ үзүүлэгч компанийн сүлжээний хамрах хүрээнд гэртээ, зоогийн газарт, онгоцны буудалд, кафед, хурлын танхимд, ажил дээрээ болон өөр хаана ч гэсэн өндөр хурдаар, өргөн зурвасын утасгүй интернэтэд холбогдох боломжтой юм.
Хэнд ямар үйлчилгээ хэрэгтэй вэ?
Өрхийн хэрэглэгч
Гэрээсээ интернэтэд холбогддог хэрэглэгчдийн ихэнх нь Диал Ап холболтыг хэрэглэсээр л байна. Учир нь хэрэглэгч хааяа нэг и-мэйлээ шалгах болон цөөхөн цаг интернэтэд ордог бол уламжлалт Диал Ап холболт тохиромжтой. Монголд ийм төрлийн холболт хийдэг дараах интернэтийн үйлчилгээ үзүүлэгчдийг дурдаж болох юм. Мэйжикнэт ХХК, М-СИ-ЭС ХХК, УБТЗ-ын Рэйлком төв, Мобиком корпорацийн диал ап холболтууд болон урьдчилсан төлбөрт картууд.
Харин өндөр хурдыг “хүссэн” хэрэглээ ихтэй гэр бүлд АDSL (Asymmetric Digital Subscriber Line) холболт эсвэл сүлжээний кабелиар холбогдох интернэт холболт шаардлагатай. М-СИ-ЭС компани, Скай Си энд Си ХХК-ны ADSL үйлчилгээ, Якозуна ХХК сүлжээний кабелийн үйлчилгээг (утасны шугамгүй бол) дээрх хэрэглэгчдэд зөвлөе.
Аялагчид
Аялагчдын ихэнх нь гэртээ өндөр хурдны интернэт, замд явж байх үедээ хямд Диал Ап утасны шугамаар, WiFi утасгүй интернэтийн орчинд зөөврийн компьютер болон гар утсаа ашиглан хялбархан холбогдох зэргээр хэд хэдэн төрлийн интернэтийн үйлчилгээнд холбогдож болох боловч зардлаа хэмнэж, байнга найдвартай холбогдох шаардлага гардаг. Тиймээс эдүгээ эдгээр шаардлагыг нэгэн зэрэг хангах утасгүй интернэтийн сүлжээг ашигладаг болжээ. Зарим аялагчид гар утсаа модем болгон ашиглаж интернэтэд холбогддог. Манай улсад Скайтел” ХХК, Улуснэт ХХК энэ төрлийн утасгүй интернэт холболтын үйлчилгээ үзүүлдэг.
“Шөнийн” хэрэглэгчид
Хэрэв хэрэглэгч шөнийн цагаар интернэт хэрэглэх хэрэгцээ гардаг бол Улуснэт ХХК нь U-card/night шөнийн интернэт үйлчилгээ явуулдаг. U-card/night үйлчилгээг ашигласнаар хамгийн хямд зардлаар өндөр хурдны интернэтээр аялан өөрийн хэрэгцээт мэдээллийг шөнийн цагаар буюу 00:00-07:00 цагуудын хооронд авах боломжтой. Энэ карт нь 5 Гига байтийн мэдээлэл татаж авах хязгаартай байдаг бөгөөд 440 кб/с хурдтай 5000 төгрөгийн үнэтэй байдаг байна.
Компани
Орчин цагийн албан байгууллагуудын бараг бүх ажилтан сүлжээнд холбогддог болсон учир ажилтнууд зэрэг ашиглаж болохуйц тогтмол өндөр хурдны холболт хэрэгтэй байдаг. Энэ тохиолдолд үйлчилгээний чанар нь хурд шигээ маш чухал юм. Жижиг компаниудын хувьд ADSL HDSL болон шилэн кабелийн холболтоор өргөн зурвасын интернэт үйлчилгээг хэрэглэдэг бөгөөд энэ нь хэрэгцээтэй үед шаардлагатай хурдаа авах баталгаатай гэсэн утгатай юм. Ийм хэрэглэгчдэд Мэйжикнэт ХХК, МИКОМ ХХК-ийн 1024 кб/с буюу түүнээс дээш хурдтай ADSL үйлчилгээ; Мэйжикнэт ХХК, Мобиком корпораци, М-СИ-ЭС ХХК-ийн түрээсийн шугам буюу HDSL (High bit rate Digital Subscriber Line) үйлчилгээг сонгох нь тохиромжтой.
Цаг төр сэтгүүл Хэрэглэгчийн булан Интернэт үйлчилгээ харьцуулалт, Интернэт ертөнц
1 comment:
Их сонирхолтой мэдээлэл байна баярлалаа. Надад сүлжээний талаар мэдээлэл байвал огч туслаач Жишээлбэл : Сүлжээ гэж юу вэ? гэдгээс авхуулаад мэдлэг болмоор юу ч хамаагүй ээ тэгвэл сайн байна
Post a Comment