Электрон хэрэгслийн үйлдвэрлэлд тэргүүлэгчдийн нэг болох Америкийн Apple компаниас цоо шинэ загвар бүхий гар утсыг худалдаанд гаргаж, гар утасны зах зээлд шуугиан тарьсан билээ. Apple үргэлж шинийг эрэлхийлж, түрүүлэн сэдэж байдаг бөгөөд нөүтбүүкний хэв загварыг анх тэд зохиож, Apple iPod тоглуулагчаараа дэлхийн хөгжмийн технологид шинэ дэвшлийг бас тэд л авчирсан түүхтэй.
Apple компани гар утасны ертөнцөд, анхны оролдлогоороо л цоо шинэ хэв загвар, дизайн, дэвшлийг авчирч байна. Аpple гар утас нь бидний хэрэглэдэг гар утаснуудаас илүү олон функцтай бөгөөд Nokia, LG, Samsung, Sony Ericsson зэрэг компаниудын нэр хүнд бүхий гар утаснуудаас ч зарим талаараа дагуулахгүй сайн болсон байна. Apple компани энэхүү Iphone утсандаа өөрийн алдарт iPod технологийг багтааснаар, гар утас үйлдвэрлэгчдийн түвшнээс хэдэн жилээр түрүүлсэн шинэ бүтээгдэхүүн гаргаж чаджээ.
Apple iPhone утсан дээр ажиллахдаа дэлгэцэнд хэдэн хуруугаа хүргэх замаар маш хялбархан удирдаж болдог ба хэрэглэглэхэд хамгийн хялбархан байдлаар хийгджээ. Заримаас нь дурдвал, утсаар ярихаар нүүрэндээ ойртуулахад, дэлгэц нь өөрөө унтарч, товч санамсаргүйгээр дарагдах боломжгүй болно. Мөн утсаараа кино клип үзэж байх үедээ утсаа босоо, хөндлөн байрлалаар байрлуулахад, дэлгэц мөн хөдөлгөөнийг даган автоматаар босоо, хэвтээ горимд шилжиж ажиллана.
Apple iPhone нь гар утас, iPod, видео тоглуулагч, дижитал камер, интернэт үзэх, электрон шуудангаа шалгах, Wifi (утасгүй интэрнэт), Stereo Bluetooth (утасгүй чихэвч мөн удирдлага), EDGE, GPRS (монголд байгаа утасны интэрнэт үйлчилгээ) зэрэг гар утсанд байж болох бүх технологиудыг цогцоор нь багтаасан шинэ шийдэл дизайн бүхий гар утас юм.
Аpple Iphone гар утсыг Монголд хэрэглэх бүрэн боломжтой, GSM сүлжээнд ажилладаг бөгөөд Монголд 700-900 ам.долларын үнэтэйгээр 4 гига байт, 8 гига байт хэмжээтэй 2 янзын загвараар худалдаалагдаж байна.
No comments:
Post a Comment