Википедиа (Wikipedia) нь олон хүний хамтын бүтээл (вики- энциклопедиа) интернет дэх нэвтэрхий толь юм Өөрөөр хэлбэл Бичлэгийг нь хэн ч засаж нэмж өөрчилж болохоор зохион байгуулсан лавлагаа вэб. Вэбийг хэрэглэгч нь мэргэжлийн хүмүүсээс илүү байж болдгийн хамгийн том жишээ нь Wikipedia юм.
Википедиа бол дэлхийн хүн төрөлхтөний “өмч”, дэлхий нийтийн хамтын “бүтээл”, нэвтэрхий толь юм. Учир нь дэлхийн хаанаас ч, хэн ч www.wikipedia.org -д өөрсдийн хүссэн зүйлийнхээ талаар тайлбарлан, санал бодлоо тусгах боломжтой. Олон хүний бодол санаа туссан мэдээлэл илүү үнэнд дөхөх болно Википедиа сайт нь 2001 оны 1 сарын 15-нд Жимми Уэйлсийн санаачлагаар үйл ажиллагаагаа анх эхэлсэн юм. Википедиа нь Викимедиа (Wikimedia) ашгийн бус байгууллагын нэг хэсэг бөгөөд Вэб 2.0 цогц шийдэл бүхий технологыг нэвтрүүлсэнээрээ ихээхэн амжилт олсон юм. Олон хэлээр бичигдсэн Википедианууд байдаг ба үүнээс 20 гаруйд нь 15000-аас дээш өгүүлэл байдаг. Википедиа нь Нупедиа (Nupedia) гэдэг хуучин нэвтэрхий толиноос гаралтай. Бүх хэлний Википедиануудыг нэгтгээд 3 сая гаруй өгүүллэг байдаг. Үүнээс 1 сая гаруй нь Англи хэлний Википедиад байдаг ба Англи хэлээр анх Википедиа гарсан
Монгол хэл дээрх вики сайт http://mn.wikipedia.org 2004 онд хийгдэж эхэлжээ. Монгол хэл дээрх хувилбарт одоогоор 1024 өгүүллэг нийтлэл байна.
Монгол хэл дээрхи анхны бие даасан Википедиа сайт болох www.baabarpedia.mn сайт ашиглалтанд ороод маш олон хүнийг өөртөө татаж эрчимтэй агуулга нь нэмэгдсээр байна. Харин тодорхой тооны эрдэмтэн мэргэд нэгдэж хийсэн нэвтэрхий толинууд үүнийг хэрэглээгээрээ гүйцэхгүй байна. Жишээ нь: Microsoft Corp.-ийн www.encarta.com бүтээл нь маш том, сайн онлайн нэвтэрхий толь хэдий ч Дэлхий нийтийн нээлттэй нэвтэрхий толь” wikipedia-г мэдээллийн далайц, агуулгаараа гүйцэхгүй юм.
"Цаг төр" сэтгүүлийн Мэдээллийн Технологи буланд 2007 оны 12 дугаар сарын 03-09-ний дугаар
No comments:
Post a Comment