Friday, December 28, 2007

ТА ДИЖИТАЛ АППАРАТ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА УУ


Дэлхийн зах зээлд өндөр нягтрал шинэ технологи, хямд үнээр дижитал аппарат үйлдвэрдэгч компаниуд өрссөлдөж маш олон төрлийн аппарат үйлдвэрлэж байна.

Фото зураг сонирхогчдод эдгээр дижитал аппаратны алийг нь сонгон хэрэглэх нь тохиромжтой вэ? гэсэн асуудлаар товч мэдээлэл бэлтгэлээ.

Дижитал аппарат авахдаа дараахь үзүүлэлтээр сонгон авах нь зүйтэй.
Эдгээр нь
Дижитал аппаратны ангилал, Пикселийн хэмжээ, Дурангийн чадал, Мемори картны төрөл, зай, нэмэлт боломжууд, шинэ технологи

Дижитал аппаратны ангилал
Дижитал аппаратыг ерөнхийд нь Ултра компакт, Компакт, Мэргэжлийн аппарат гэж ангилдаг. Ангилал тус бүрийнх нь талаар товчхон дурдья.

Ултра компакт Ultra compact


Энэ төрлийн аппаратууд автомат тохиргоотой мөн бусад төрлийн аппаратнуудаас илүү хөнгөн авч явахад авсаархан гар утастай ойролцоо хэмжээтэй байдаг.

Компакт аппарат Compact


Эдгээр нь Ултра компакт аппаратнаас харьцангуй олон тохиргоотой авсаархан үнэ хямдтай хамгийн өргөн хэрэглэгддэг дижитал аппаратны төрөл юм.





Мэргэжлийн аппарат SLR, SLR like

Энэ төрлийн аппарат жинхэнэ мэргэжлийн төвшиний овор хэмжээ ихтэй хэрэглэхэд фото зураг, зургийн аппаратын тухай нилээд сайн мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд дээрх төрлийн бүх аппаратны давуу талуудыг хадгалсан байдаг.

Пикселийн хэмжээ

Дижитал аппаратны чанарыг илэрхийлэх үзүүлэлтийн нэг нь Пикселийн хэмжээ юм. Пиксел гэдэг нь зургийн босоо болон хэвтээгээр нь хэмжсэн нягтаршилийн хэмжээний тоог хооронд нь үржүүлэн гаргаж тодорхойлдог. Жишээлбэл: 2048х1536пикселтэй азураг авбал нийт 3145728 пикселтэй буюу 3,1 Мегапикселтэй зураг авсан гэсэн үг юм.

Фото альбомонд зориулж 9х12 см, 10х15 см, 13х18см, 15x 20 см гэх мэт хамгийн түгээмэл хэмжээтэй зураг авах хүсэлтэй эсвэл интернэтээр зурагаа явуулах стандард хэмжээгээр хэвлэх тохиолдолд 3-5 мегапиксельтэй байхад хангалттай сайн зураг авч хэрэгцээгээ хангаж чадна.

Авсан зурагаа сонин сэтгүүлд хэвлэх, зар сурталчилгааны зорилгоор A3-A2 хүртэлх хэмжээгээр хэвлэх тохиолдолд 6-8 мегапиксель байхад тохиромжтой.

Том хэмжээтэй плакат, самбарт хэрэглэх, фото эвлүүлэг хийх зэрэг авсан зурагаа олон янзын зорилгоор ашиглахад мэргэжлийн төвшинд өндөр нарийвчлалтайгаар авахад 8-21 мегапикселийн үзүүлэлттэй байна.

Дурангийн чадал (Zoom)

Энэ үзүүлэлт нь аппаратны дурангаар харагдаж буй дүрсийг хэд дахин томруулах буюу ойртуулж зураг авах боломжтойг тодорхойлно. Энгийн хэрэгцээнд зураг авах үедээ зурагчин нь өөрөө урагш хойшоо хэд алхаад авах зүйлээ дэлгэц дээрээ томруулах эсвэл багасгах боломжтой байдаг тул 3Х-6Х зүмтэй бол хангалттай үзүүлэлт. Үүнээс илүү томруулдаг аппаратаар зураг авах үед дэлгэц дээр харагдаж буй дүрс нь зурагчны амьсгалахад хөдлөх цээжний болон гарны сул хөдөлгөөн нь нөлөөлж тогтворгүй болгоход хүргэдэг. Ийм тохиолдолд уг нь зориулалтын хөл дээрээс авах учиртай. Мөн аппарат нь Optical zoom болон Digital zoom гэсэн дангаараа болон хосолсон ойлголт байдаг. Optical нь тухайн аппаратны дурангийн татах боломжийг хэлж байгаа бол Digital нь дуранд огт хамаагүй, программын аргаар тухайн дүрсийг томруулж харагдуулдаг тул их ойртуулах үед дүрсний чанарын хувьд муу чанартай болно. Тиймээс Optical zoom гэсэн үзүүлэлт нь дурангийн чадалыг тодорхойлно.

Memory card Санах ойн төрөл – авсан зургаа хадгалах бичил төхөөрөмж. Энэ нь маш олон төрөл байдаг бөгөөд хоорондоо зарчмын ялгаа байхгүй боловч таны хэрэглэж буй компьютер, гар утас, видео камер гэх мэт төхөөрөмжүүдтэйгээ мемори картны төрлөө ижилсүүлж авах нь илүү ашигтай. Мэдээлэл хадгалах хэмжээний хувьд гэвэл хэмжээ нь том байх тусам нэг дор илүү олон зураг хадгалах боломжтой болно, сүүлийн үед үнэ нь харьцангүй хямдарч байгаа тул 1 гига байт -4 гига байт (гигабайт) мемори картанд 20,000-60,000 төгрөг зарцуулсан байхад энгийн хэрэглээний 500-2000 зураг авах боломжтой болно.

Зай буюу баттерей

















Дижитал аппаратны зай нь дахин цэнэглэгдэх,Стандард зай (Disposable) гэсэн 2 төрөл байдаг. Дахин цэнэглэх боломжтой (rechargeable) зай эдийн засгийн хувьд ашигтай хүчин чадал сайтай, олон зураг авахад тохиромжтой байдаг.
Зарим аппарат бидний нэрлэж заншсанаар хуруу зай буюу AA стандартын (Disposable) зай хэрэглэдэг. АА зай хэрэглэдэг аппаратууд ихэнхдээ 4 зай хэрэглэдэг тул аппаратны овор хэмжээ томордог цөөхөн зураг авдаг. Хэрэв та АА ААА гэх мэт стандартын зайтай аппарат авбал зай цэнэглэгч 2400 мега ампер буюу үүнээс дээш мега ампертай зай авбал харьцангуй олон зураг авна.

Бусад нэмэлт боломжууд нь “нүдний улаан” арилгах, харанхуйд авах чадвартай, гэх мэт олон төрлийн боломжууд аль болохоор их байх тусмаа сайн гэж зөвлөж болох юм. Нэмэлт тохиргоонуудын хувьд нэгэн зүйлийг тусгайд нь анхааруулах нь янз бүрийн гэрлийн орчинд авах бэлэн тусгай тохиргоо/горимнууд юм. Эдгээр горимнуудыг зааврын дагуу зөв ашиглаж чадвал онцгой тохиолдолуудад гайхалтай сайхан зураг авах боломж олгодгийг амлая.

.

Шинэ технологи

Image stabilization Дүрс тогтворжуулагч

Энэ технологи нь хөдөлгөөнтэй дүрс авах буюу хөдөлгөөнтэй үед зураг авахад дүрсний бүдгэрэлийг багасгана. Өөрөөр хэлбэл зурагчины гарын хөдөлгөөнөөс шалтгаалан зарим гологдол зураг гардаг. Ийм хөдөлгөөнтэй үед дүрсийг тогтворжуулж чанартай зураг авдаг технологи юм.

Face detection Нүүр таних технологи

Тухайн зурганд орж байгаа хүмүүсийн нүүрийг тод, арьсны өнгийг бодитой гаргадаг шинэ технологи. Энэ технологи нь гэр бүлээрээ зураг авахуулах, баяр ёслолын зураг авахад энэ горимыг ажилуулж авахад таны авсан зураг хүмүүсийн нүүр царай төрхийг тодоор харуулж тохируулаггүй авсанаас илүү сайн авна.

Процессор

Дижитал аппарат үйлдвэрэлгч компаниуд өөр өөрийн зураг боловсруулах процессор түүнд суурилсан арга технологитой байдаг. Сүүлийн үед Sony компани Bionz Canon компани Digic III гэсэн шинэ процессор гаргасан бөгөөд ийм процессортой аппаратууд нь өмнөх аппаратуудаас сүүлийн үеийн шинэ технолгиудыг бүгдийг багтаасан байдгаараа онцлог юм.

Дээрхи зөвлөгөө хэрэглэгчид хэрхэн дижитал аппарат сонгоход тус болно байх гэж найдаж байна.

"Цаг төр" сэтгүүлийн Хэрэглэгч буланд Дижитал зургийн аппаратын харьцуулалт, ТА ДИЖИТАЛ АППАРАТ ХУДАЛДАЖ АВАХ ГЭЖ БАЙНА УУ нийтлэл 2007 оны 12 дугаар сарын 03-09-ний дугаар

3 comments:

Anonymous said...

К стати, лучший способ защитить кого-нибудь от шпионских жучков - задействовать Подавитель мобильных

Batbayan said...

что глупости

Anonymous said...

Сайн байна уу
Ийм аппарат хаана бна