Friday, December 28, 2007

Зөөврийн компьютер (Notebook)

Нэг газраас нөгөө рүү зөөж авч явахад тохиромжтой овор хэмжээ багатай, тэжээлд залгахаас гадна баттерейгаар ажиллах боломжтой, зөөврийн компьютерийн хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байна. Зөөврийн компьютерийг дэлхийн алдартай Acer, IBM, NEC, DELL, Toshiba, Sony, Apple, Hewlett-Packard, Samsung зэрэг компаниуд үйлдвэрлэдэг.

Зөөврийн компьютерийн хэрэглээ өсөн нэмэгдэхийн хирээр олон шинэ брэндүүд нэмэгдэж өөрийн хэрэглээндлээ тохируулж сайн сонголт хийх шаардлага хэрэглэгчидэд тулгараад байна. Монголд БСБ электроникс ХХК Acer брэнд Наран Электроникс ХХК SONY брэнд М-Си-Эс Электроникс ХХК ASUS, DELL, Canon брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
Зөөврийн компьютерийн худалдаж авахаар төлөвлөж буй хүмүүст доорхи техникийн зөвлөгөөг өгье

Микропроцессор (CPU)

Зөөврийн компьютерт зориулсан AMD ба Intel гэсэн 2 төрөлийн микропроцессор байдаг бөгөөд хэрэглэгчид ихэвчлэн Интел компаны микропроцессорыг сонгодог.

Зөөврийн компьютерт зориулсан AMD микропроцессор нь Sempron/ Athlon/, Turion 64, Turion 64 x2 – The Dual-core гэсэн төрөлүүд байдаг. Зөөврийн компьютерт зориулсан Интел компаний Pentium 3, Pentium 4, Pentium Celeron M, Pentium M (Dothan), Core Solo эдгээр процессорууд нь 1998-2006 оны хооронд Интел компаны зөөврийн компьютерт зориулж дараалан гаргасан микропроцессорууд юм. Core Duo 32 бит, Core 2 Duo 64 битийн бүтэцтэй хамгийн сүүлийн үеийн микропроцессор бөгөөд өмнөх загваруудаас илүү хурдтай, үзүүлэлт сайтай байдаг.

График кард (Display card)

Хэрвээ хэрэглэгч олон янзын графикийн үзүүлэлт шаардсан программ дээр ажилладаг юмуу эсвэл тоглоом тоглодог бол өндөр үзүүлэлттэй график кардтай зөөврийн компьютер авах шаардлагтай. ATI, Nvidia график кардууд өндөр үзүүлэлт шаардсан бүх төрлийн программ, тоглоомууд дээр зохицож ажиллахдаа сайн бөгөөд хэрэглэгчидийн дунд нэр хүнд сайтай байдаг. Хэрвээ график шаардсан зүйл компьютер дээр хийдэггүй бол "shared graphic memory" гэсэн сонголттой зөөврийн компьютер худалдан авч мөнгөө хэмнэж болох юм.

Шуурхай санах ой (RAM)

Windows XP үйлдлийн системд 512 Мега байт шуурхай санах ойтой байхад хэрэглээний программ зарим төрлийн зураг графикийн программ ажиллуулж болно. Windows Vista үйлдлийн системтэй бол 1024 Мега байт шуурхай санах ойтой хэвийн хэрэглээнд тохирох бөгөөд хэрэглэгчид хэрэглээнээс шалтгаалан худалдан авах үедээ шуурхай санах ойг нэмүүлж болох юм.

Хатуу диск (Hard disk)

Хэрэглэгчидэд хэр их хатуу дискний зай хэрэгтэйгээс шалтгаалан өөр өөр байх боловч 80 Гега байт хэмжээтэй хатуу диск болон үүнээс дээш байхад таны программ бусад тоглоом дуунуудыг суулган хүссэнээрээ ашиглаж болно

Утасгүй интернэт кард (Wifi)

Bluetooth, Wireless (802.11 a/b/g) утасгүй интернэтийн кард зөөврийн компьютерт стандард болсон байна. Хэрэв ийм сүлжээний кардтай бол хотод 3 цэгт Hotspot буюу утасгүй интернэтийн үнэгүй сүлжээ авах боломжтой байдаг.



www.notebookreview.com сайтаас зуун мянган хэрэглэгчидийн дунд хийсэн интернэт судалгаанаас доорхи зөөврийн компьютерүүдийг шалгаруулж байна.

1. Dell Vostro 1500

4.9% / 5781

2. Lenovo ThinkPad T61

3.5% / 4120

3. Sony VAIO SZ

2.4% / 2865

4. Dell Inspiron 1520

2.1% / 2528

5. Dell XPS M1330

1.9% / 2208

6. Toshiba Satellite A200 / A205

1.8% / 2180

7. HP Pavilion dv6000z

1.5% / 1746

8. Sony VAIO FZ

1.5% / 1730

9. Apple MacBook Pro

1.4% / 1619

10. HP Pavilion dv6500t

1.3% / 1522

11. Sony VAIO CR

1.3% / 1517

12. Dell Inspiron 6400

1.2% / 1456

13. HP Pavilion dv6000t

1.2% / 1433

14. Toshiba Satellite A215

1.2% / 1392

15. Apple MacBook

1.1% / 1327


2 comments:

Anonymous said...

Hi dajgvi medeelel bna! amjilt

bobijuva said...

Tsagturuus chi hustsiimuu tsagtur chamaas hustsiimuu